УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2019 оны төсвийн төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат горимын санал хэлэх үеэрээ өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Б.Нямбаатар нарын хийсэн мэдээллийн талаар ярьсан юм.
Тэрбээр хэлэхдээ, “Өнөөдөр УИХ-ын чуулгана үүдэнд сэтгүүлчдийг цуглуулаад УИХ-ын даргыг ажлаасаа чөлөөлөгд гээд л шоудаад л юу болов. Гэтэл ирүүлсэн бичигт нь тийм үг алга байна шүү дээ. Зөрчлөө арилгах хүртэл л чуулганы хуралдаанд суухгүй гэсэн юм байна шүү дээ. Тоглоом чинь шоглоом болоод дэндэж байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа. Ерөнхий сайд, Сангийн сайд нар төсөв хэлэлцэж байхад чуулганы хуралдаанд суух ёстой шүү дээ. Ажлаа хий” хэмээн ундуйцав.
Дээрх нэр бүхий гишүүд өглөө хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй. 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан. УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүртэл тэд чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй. УИХ-ын дарга хариуцлагаа хүлээж, ард түмнээс уучлалт гуйтал бойкот зарлаж байна” гэдгийг хэлсэн юм.
УИХ-ын даргад хүргүүлсэн бичиг болон нэр зурсан гишүүдийн талаар мэдээллийг тэд сэтгүүлчдэд өгөөгүй юм.