Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Жендерийн Үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан, ХЗДХЯ-наас хамтран хэвлэлийн бага хурал хийж байна. Тэд “Харилцаа, хандлага, үйлдлээ эерэг болгоё” сэдвээр мэдээлэл өгч байна.
ХЭҮТ-ийн Тэргүүн Б.Сувд, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Ж.Энхбаяр, Цагдаагийн Ерөнхий газар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр нар хуралд оролцож байна.
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 10-ны өдрүүдэд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс тус аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 20 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийлллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй хэмээн илэрхийлдэг. 2017 онд Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас манлайлан тус аяныг анх удаа төрийн байгууллагуудыг өргөнөөр хамруулан зохион байгуулсан бөгөөд аянд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их хурлын тамгын газар, Засгийн Газрын хэрэг эрхлэх газар, яамд, нийслэл, дүүргийн ЗДТГ зэрэг 30 орчим байгууллагын 2300 гаруй төрийн албан хаагч, байгууллага, хамт олноороо "Цагаан тууз" зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд олон нийтийг уриалах санаачилгыг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллажээ.
2018 оны хувьд жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдэл чухал нөлөөтэй болохыг онцолж, "Эерэг Болгоё. Харилцаа, хандлага, үйлдэл" гэсэн уриан дор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж , бэлтгэлийг хангаад байна.
Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад тус аяныг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, гарын авлага, хамтран ажиллах чиглэлийг хүргүүлсэн.
Энэ жилийн аянд 21 аймаг, нийслэл есөн дүүргийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргааны байгууллагуудыг өргөнөөр татан оролцуулж байгаагийн зэрэгцээ олон нийт рүү чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа, контентуудыг үйлдвэрлэж, түгээж байгаагаараа онцлог болж байна.
Аяныг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 2018 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулах "Цагаан туузтаны хөдөлгөөн"-д төрийн 100 орчим байгууллагыг нэгтгэж байгууллагын ажилтан, албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аяны уриа мэдээллийг хүргэж ажиллахын зэрэгцээ тэдгээр байгууллагуудын албан ёсны цахим болон фэйсбүүк хуудсаар дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэн хувь нэмэр оруулна.
Түүнчлэн жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх харилцаа, хандлага, үйлдлийг эерэг зөв болгох агуулгаар бүтээсэн дөрвөн төрлийн богино хэмжээний дүрс бичлэг жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх статистик тоо баримт бүхий "Харандааны адал явдал" нэвтрүүлгийг үндэсний болон орон нутгийн телевизээр нэвтрүүлэх, цахим мэдээллийн самбаруудад байрлуулж, ажиллахыг аянд нэгдсэн байгууллагууддаа уриалж байна.