ФОТО: LEGO томчуудад зориулсан эвлүүлдэг тоглоом гаргалаа

Б.Сондор GoGo.mn

2018-11-23 12:45 GMT+8

​Лего гэхээр л зөвхөн хүүхдэд зориулсан тоглоом хэмээн бид төсөөлдөг. Гэвч тус тоглоомыг үйлдвэрлэгч компани сонирхолтой технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай IndieGooGo компанитай хамтран Лего Форма (LEGO® FORMA) хэмээх бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. 

Энэ нь томчуудад зориулсан бөгөөд ялангуяа хүүхэдтэйгээ хамт лего тоглоом эвлүүлэх дуртай эцэг эхчүүдэд ч ухаанаа сорьж суухад хэрэгтэй зүйлсийн нэг болох аж.

Лего Форма нь хүүхдийн тоглоомын цуглуулгыг бодоход илүү бүтээлч төсөл бөгөөд кой болон махчин загасны дүрстэй, жижиг холбох эд анги бүхий 294 хэсэгтэй юм. Хэрэглэгч эд ангиудыг усарсны дараа өөрийн аль хүссэн өнгө бүхий арьсыг ашиглаж тоглоомон загасаа чимэглэх боломжой. Зөв эвлүүлсний дараа тухайн “загас” сэлэх үйлдэл хийдэг аж.  

Энэхүү тоглоомыг эвлүүлэх явцад тухайн хүний анхаарал төвлөрлийг нэмж, стрессийг бууруулах давуу талтай гэнэ. Мөн томчуудийг бүх төрлийн ухаалаг дэлгэцээс түр ч гэсэн салгаж гарын ур дүй, ухааныг сорих зүйл гэж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид үзэж байгаа юм.

Уг тоглоомыг эхний ээлжид цөөн тоогоор IndieGoGo-ийн сайт дээр худалдаанд гаргасан ч маш хурдан зарагдаж дуусчээ. Харин тэд нэмж илүү олон төрлийг үйлдвэрлэн ирэх жилд онлайнаар болон дэлгүүрүүдээр олон тоогоор худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. 

Эх сурвалж: indiegogo.com

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1021 санал өгсөн байна.

Дээшээ