Жүжигчин Б.Цэцэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж, 16 хоног үргэлжлэх хүчирхийллийн эсрэг аяны нүүр царай болон ажиллаж байна. Өчигдөр тэрбээр нэгэн цочирдуулам лайв хийж тавьсан юм.
Харин тэрбээр өнөөдөр "Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг аян"-ы хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд энэ тухайгаа тайлбарлалаа.
Жүжигчин Б.Цэцэг:
"Нийгэмд дуу хоолойгоо хүргэнэ гэдэг хувь хүний хувьд ч, нийгмийн хариуцлагын хувьд ч нэр хүндийн хэрэг. ЦЕГ-ын нийт хамт олон болон ЦЕГ-ын дэд хурандаа Д.Цэнгэлбаяр нартаа маш их баярлалаа.
Хэн нэгэн нэгнээсээ тусламж хүсэхэд бид юугаар тусалж чадахаа яг үнэндээ мэддэггүй. 107 гээд гэр бүлийн хүчирхийллийн дугаар байдаг. Мөн хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж байна.
Бид өөрсдөө нийгмийн нэг хэсэг учраас нийгэмд цочроо болоод байгаа хаалганы ард үйлдэгдэж буй хүчирхийлэлтэй тэмцэх ёстой. "Би хүчирхийлэлд өртчихлөө" гээд хэн ч найзынхаа, эсвэл ээжийнхээ, хамаатныхаа нүд рүү хараад хэлж чаддаггүй. Дээд эсвэл доод айлд чинь хүн зодолдож байхад бид утсаа аваад залгаж мэдээлэх, хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг хамгаалах сэтгэлзүй тогтоогүй байна.
Зөвхөн өөрийгөө л хайрладаг болохоос бусдын төлөө санаа зовнисон байдлаар хандаж байгаа ч эцсийн шийдэл нь юу байх вэ гэдгийг мэддэггүй.
Өдрөөс өдөрт хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчирхийллийн улмаас хэчнээн хүн хохирч, хэдэн хүн нас барж байна гэдэг мэдээлэл явж байна. Өчигдөр би лайв хийж харлаа. Цагдаагийн байгууллагууд үнэхээр шуурхай ажилладаг юм байна. Ширээний ард хэн ч суугаад хууль дүрэм ярьж чадна. Харин хэрэгжүүлэх нь чухал" гэлээ.
Түүний хэвлэлийн хурлын өмнө хийсэн лайвыг үзнэ үү.