Ухаалаг утаснууд дэлхийн бохирдолд хэрхэн нөлөөлж байна вэ


2018-11-23 17:20 GMT+8

Канадын эрдэмтдийн хийсэн судалгаа сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэх болсон ухаалаг утасны хэрэглээ хүлэмжийн хийн ялгарлыг хэрхэн нэмэгдүүлж байгааг харуулжээ.

“2007 оны үед ухаалаг утас зэрэг харилцаа холбооны салбарын техникүүдийн хэрэглээ дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 1-1.6 хувийг бүрдүүлж байсан бол 2040 он гэхэд эзлэх хувь нь 14 хувь болж нэмэгдэнэ” гэж судлаачид тооцоолсон байна.

Энэ өсөлтөд дата төвүүд болон харилцаа холбооны сүлжээ голлох үүргийг гүйцэтгэх ч тэдгээрээс ухаалаг утас хамгийн хөнөөлтэй нь байх гэнэ.

2040 он гэхэд дэлхийн хүн амын 95 хувь нь ухаалаг утастай байх буюу 8.7 тэрбум ухаалаг утас байх бөгөөд зарим судалгаагаагаар дөрвөн хүн тутмын нэг нь нэгээс олон ухаалаг утастай байна гэж таамаглажээ.

Ухаалаг утсыг өдөр тутамдаа хэрэглэх нь нүүрсхүчлийн хийг ялгаруулахгүй ч үүнд агуулагддаг үнэт металл болон хийх явц нь байгаль орчинд уршиг ихтэй. Нэг ухаалаг утасны нийт ялгаруулдаг нүүрсхүчлийн хийн 85 хувь нь хэрэглэгчийн гар дээр очихоос ч өмнө буюу бүтээгдэх явцдаа ялгардаг байна.

Иймд бизнес талаасаа ашигтай байж болох ч зарагдаж буй ухаалаг утас бүр байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Судалгааг ахалсан эрдэмтэн энэ тухайд “Ухаалаг утас бүтээгчид шинэ загварын утсаа зарахын тулд санаатайгаар хуучин загварын хурдыг нь удаашруулах зэрэг арга хэмжээ авч байж болзошгүй” гэжээ.

Судалгааны дагуу хэрэглэгчид нэг утсаа дөрөв болон түүнээс олон жил ашиглавал зохистой аж. Түүнчлэн ухаалаг утас бүрт алт гэх зэрэг гаргаж авахад төвөгтэй үнэт металлууд тодорхой хэмжээгээр агуулагддаг тул хэрэглэж дууссан утсаа дахин боловсруулах нь байгаль орчноо хамгаалах бас нэг арга юм байна.  

Эх сурвалж: huffingtonpost.ca

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1229 санал өгсөн байна.

Дээшээ