Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс
Өнөөдрөөс яг нэг жил гурван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан юм.
Тэр өдөр би 30-хан минутыг л анзааралгүй алдчихсан. Манай гэрийн цонхоор автобусны буудал харагддаг юм. Хэсэг сатаарчихаад нэг харсан алга. Тэгэхээр нь “За суугаад явчихаж дээ” гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл тэр үед охин минь гэмт этгээдүүдийн гарт орчихсон байж.
Энэ хэргийг шүүх хурал энэ оны зургаадугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн. Гэвч “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
Өнөөдөр болж буй шүүх хурал урьдчилсан хэлэлцүүлгийг тооцвол тав дахь удаагийнх гэдгийг талийгаачийн өвөө Ц.Тэрээдээ, эмээ С.Оюунцэцэг нар хэллээ. Өнөөдөр 10:00 цагт эхэлсэн шүүх хурал яг одоо ч үргэлжилж байна.
Энэ зуур талийгаачийн өвөө, эмээ хоёртой цөөн хором ярилцлаа.
- Уг хэргээс хойш нэг жил гурван сарын хугацаа өнгөрчээ. Шүүх хурал өдийг хүртэл үргэлжилж байгааг та хэрхэн дүгнэж байна вэ?
Ц.Тэрээдээ: Шүүх прокурорт нөлөөлөх гэж оролдож байгаа учраас ийнхүү удаж байгаа гэж бодож байна. Учир нь “Очир” төвийн зочид буудлын эзэн, УИХ-ын гишүүн үүнд хамаатай. Тэр хүн өмнө нь манай хүүг (талийгаачийн аавыг) дуудаж уулзсан. Мөн уг хэрэг дээр ажиллаж байсан прокурорт “Наад хэргээ нааш нь явуулчих, би хяная” гэж хүртэл хэлсэн байсан. Тэр хүн ямар эрхтэй болоод прокурорын ажилд нөлөөлөх гэдэг юм бэ, манай прокурор ч өгөөгүй. Ийм нэг нөлөө бий.
Нөгөө талаас анх “хүн амины хэрэг” гэсэн зүйл ангиар бус зөвхөн “хүчингийн хэрэг” гэсэн байсан. Харин шүүхээс “Үйлдэл тус бүрээр нь зүйлчил” гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр удаан маргалдахаас өөр аргагүй л дээ. Зодсон үйлдэл, шүдгүй болгосон, хүүхдэд хүчээр архи уулгасан, хүчиндсэн, амь насыг нь хохироосон гээд үйлдэл бүр дээр зүйл анги, ял төлөвлөхөд цаг хугацаа шаардлагатай болно. Ийм хэрэгт бүх насаар хорих эсвэл цаазын ял бий л дээ. Цаазын ял мэдээж өгөхгүй нь тодорхой.
- Энд охиныхоо шагнал урамшууллыг дэлгэжээ. Та охиноо дурсаач, тэр ямар хүүхэд байсан бэ?
Ц.Тэрээдээ: Би охиноосоо, охин минь надаас эрч хүч энерги авдаг тийм нэгэн онцгой хайр байдгийг мэдэрдэг байсан. Өвөө эмээ хоёроосоо өөр хүнтэй тэр бүр дотно харьцаад байдаггүй. Би сургуульд нь хүргэж өгч, авдаг байсан юм. Гэтэл тэр өдөр би 30-хан минутыг л анзааралгүй алдчихсан. Манай гэрийн цонхоор автобусны буудал харагддаг юм. Иймхэн газар шүү дээ (20 метр орчим зайг заан үзүүлэв). Цонхоор харж байхад байж л байсан, хэсэг сатаарчихаад нэг харсан алга. Тэгэхээр нь “За суугаад явчихаж дээ” гэж бодоод л өнгөрсөн юм. Гэтэл утас нь холбогдохоо байчихсан. Тэр үед охин минь Д.Жавхлан, М.Амарболд хоёрын гарт орчихсон байж.
С.Оюунцэцэг: Миний охин урлаг, спортын манлайлагч хүүхэд байсан. Маш шударга зантай. Ямар сайндаа ангидаа “Шударга ёсыг тогтоох охидын бүлгэм” гээд байгуулчихсан, өөрөө бүлгийн даргаар ажиллаж байна гэсэн. Нэг өдөр “Эмээ, би бүлгэмдээ дараагийн удаа ямар ажил зохион байгуулах вэ?” гэж асууж билээ. Ийм л шударга, сэргэлэн, цагаахан охин байсан юм шүү дээ.
Сүүлийн үед энэ мэт хэргүүд гарсаар хүмүүс байдаг л зүйл мэт хүлээж авдаг болжээ. Зөвхөн эмэгтэй хүүхэд гэлтгүй хөвгүүдэд ч мөн аюул занал учирсаар байна. Монголын хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагууд ажлаа хийхгүй байна шүү дээ. Ийм хэргүүд ил болж байгаа нь л энэ болохоос зөндөө бий. Тиймээс бид охиноо алдсан ч дахиж ийм хэрэг бүү болоосой, хүүхэд хулгайлах, хүчиндэх гэмт хэрэг дахин битгий гараасай, бяцхан үр хүүхэд харамсалтайгаар амиа алдаж өөр ижий аавын гол бүү харлаасай, танхай балмад залууст сургамж болоосой гэсэндээ л эцсийг нь үзэх гэж бид хичээж байна. Эхнээс нь өдийг хүртэл сэтгэл санааг минь дэмижиж хамт байсан Монголын ард түмэн, эцэг эхчүүд, ТББ-уудад баярлалаа гэж хэлмээр байна.
- Гэмт хэрэг болсон төв одоо хэвийн ажиллаж байгаа юу?
С.Оюунцэцэг: Тэр зочид буудал нь дүүргээсээ зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байсан. Танхай балмад этгүүдүүдэд гэмт хэргээ үйлдэх нөхцөлийг нь бүрдүүлж үйл ажиллагаагаа явуулдаг тус төв нэрээ өөрчлөн одоо ч хэвийн ажиллаж байгаа.
Шүүхийн гадна дараах байгууллагууд үзэл бодлоо илэрхийлж, нэгдсэн байлаа.
Шүүх хурал яг одоо Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн шийдвэр, ялын тогтоолыг бид удахгүй мэдээлэх болно.

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.
М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ
М.Амарболд, Д.Жавхлан нарт Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛААР ТОГТООЖ, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.