От кутюр буюу нарийн гар ажиллагаатай хээнцэр, тансаг гоёлын даашинзуудаа урлан жил бүрийн шинэ жилийн өмнөхөн танилцуудаг “O Couture” брэндийг үүсгэн байгуулагч загвар өмсөгч Э.Энхболд болон түүний гэргий Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал нар тав дахь жилдээ загварын шоугаа толилуулах гэж байна.
Э.Энхболд “Энэ бол тийм ч богино хугацаа биш. Бид энэ жил таван жилийн ойгоо өргөн дэлгэр хийгээд түр завсарлах бодолтой байна. Бидний бүтээлийг хүсэн хүлээдэг хэрэглэгчдэдээ энэ шоугаараа шинэ сайхан зүйлийг мэдрүүлэхийг хичээж байна” гэсэн юм.
“O Couture” салоныхон энэ удаад загварын шоугаа “Wonderland” хэмээн нэрлэж, зураг авалтдаа загвар өмсөгч Э.Одгэрэл, О.Ариунзул болон өөрсдийн охиноо тоглуулжээ.
“Wonderland” шоу арванхоёрдугаар сарын 1-нд Зайсан Хилл цогцолборт болно.
-“Wonderland” шоуны зургийг хараад энэ жил илүү дур булаам загварууд гаргаж байгаа юм байна гэсэн ойлголт авлаа?
Д.Отгонжаргал:
-Энэ жилийн загварын гол утга санаа нь хоёр ертөнцтэй бүсгүй. Эмэгтэй хүний дотор хүүхэд насаа дурссан дэггүй охины дүр байнга нуугдаж байдаг бол охид ээжийнхээ гоо сайхныг, сайхан эмэгтэй хүн болгоныг харж, үлгэрийн гүнж болохыг мөрөөддөг. Энэ хоёрын хоорондын холбоо, дотоод ертөнцийг харуулахыг хүссэн.
Гэгээлэг сайхан бүхнийг харуулж байгаа учраас “Wonderland” гэж нэрлэлээ.
Бид зураг авалтаараа гурван насны гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон. Гэгээлэг сайхан бүхнийг харуулж байгаа учраас “Wonderland” гэж нэрлэлээ. Учир нь цэцэг навч, эрвээхэй зэрэг амьдралд өнгө нэмсэн сайхан зүйлүүдийг харуулж байна.
Романтик, гэгээлэг ягаан, цэнхэр, цагаан гэх мэтчилэн өнгийг түлхүү сонголоо. Эмэгтэйчүүдийн энхрий ялдам дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон.
Жил ирэх тусам от кутюр ажиллагаа дэлхий дахинд хөгжиж байна. Бид ч мөн от кутюр ажиллагааг загвар дээрээ илүү их шингээж байна.
Э.Энхболд:
“O Couture” маань Хөх хотын зах зээлд Cabi брэндийг шинээр байршуулан ажиллаж байна.
-Манай “O Couture” брэнд загварын шоуны тодорхой стандарт, шинэ өнгө төрхийг гаргаж ирсэн гэж бид хувьдаа үздэг. Бид энэ жил илүү тансаг, гоёмсог, гайхшруулсан үлгэрийн гэмээр “Wonderland” бий болгох тал дээр хичээж ажиллаж байна.
Бид тав дахь жилдээ шоугаа зохион байгуулаад нэг хэсэгтээ Монголдоо шоу хийхгүйгээр завсарлана. Учир нь “O Couture” маань Хөх хотын зах зээлд Cabi брэндийг шинээр байршуулан ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 1-нд Зайсан Хиллд, харин арванхоёрдугаар сарын 15-нд Хөх хотын Чингис хаан Арт Галерейд шоугаа хийхээр төлөвлөж байна. Дараа дараагийн жилүүдэд гаднын улсуудад шоугаа зохион байгуулна.
-Өнгөрсөн жил Өвөрмонголд дэлгүүрээ нээх гэж байна гэсэн. Тэр ажил нь амжилттай юу?
Өвөрмонголын Засгийн газар манай "Cabi" брэндийг дэмжихээ илэрхийлсэн.
-Өвөрмонголын ажил маань амжилттай байгаа. Хөх хотын “Өвөрмонгол” зочид буудалд бид “Cabi” нэрийн дэлгүүрээ нээсэн. Хөх хотын зах зээлд өвөрмонголчууд биднийг маш сайхан хүлээж авч байна. Бид урд зах зээлдээ 2019-2020 ондоо төвлөрч ажиллана. Өвөрмонголын Засгийн газар манай брэндийг дэмжихээ илэрхийлсэн. Цаашлаад бид Бээжингийн зах зээлд гарахаар төлөвлөж байна. Хэрвээ Бээжингийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөж чадвал цаашдаа Хятадын бусад хотод гарах боломж байна гэж харж байна. Өвөрмонголд монгол залуучуудаа их дэмждэг юм билээ.
Бид Монголоос илүүтэй өвөрмонголчуудаасаа тусламж дэмжлэг авах дүр зураг битүүхэндээ харагдаж байна. Загварын салбар маш хэцүү. Бид үйлдвэрлэж, нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгох гэж зорьж яваа. Сүүлийн 20 жил Монголд дорвитой хөгжөөгүй хөнгөн үйлдвэрийн салбарыг хувь уран бүтэээлч залуучууд эрсдэлээ даагаад чадлаараа явж байна.
Гэтэлд үнэхээр яг эзнээ олсон тусламж дэмжлэг байгаагүй. Гэхдээ бид хүний гарыг хараад суухаас илүү өөрсдийн нөөц бололцоогоо шавхаж ажиллаж ирсэн. Үүний үндсэн дээр тав дахь жилийнхээ шоугаа хийж, Хятадын зах зээлд гарах эхний алхмаа тавьсан учраас бидний хувьд чамлахааргүй амжилт юм. Цаашдаа зорилгынхоо төлөө эргэлт буцалтгүй явах болно.
-Хятадын зах зээлд нэвтрэхэд хүндрэлтэй байдаг гэсэн. Тэр хүндрэлүүдийг хэрхэн даван туулсан бэ?
-Миний бодлоор нэг талаараа харамсалтай. Нөгөө талаасаа энэ бол амьдрал, бизнес. “Cabi” брэнд маань Өвөрмонголын брэнд гэж байршиж байна. Ингэснээр Хятадын түнштэй хамтарч ажиллах боломжтой юм. Өөрөөр хэлбэл бид хамтдаа Өвөрмонголын брэндийг үүсгэн бий болгож байна. Тийм ч учраас саад бэрхшээлийг арилгасан гэсэн үг. Цаашдаа Хятадын зах зээлд гарах боломж бүрдсэн. Монгол уран бүтээлчийн хөлс хөдөлмөр, бүтээл боловч нөгөө талаас бид зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хөрөнгө мөнгө шаардсан удаан хугацааны үйл ажиллагаа шаардлагатай болдог.
Манай дизайнер өөрийн гэсэн өнгө төрхтэй бүтээгдэхүүн хийж, технологи, ноу хаугаа харуулж чадаж байна. Гэхдээ цаашдаа бизнесийн модель болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахад бидэнд дэмжлэг суурь байхгүй, зах зээл жижиг байна. Нийгэм, улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалаад Монголд удаан оршин тогтноход их хэцүү. Тиймээс гадагшаагаа тэлэх бодлогыг барьж байна.
-Тэгэхээр Монгол дахь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх үү?
-Монгол дахь үйл ажиллагаа хэвийн явагддагаараа явагдана. Манай хувь захиалгын урлан үйл ажиллагаагаа явуулна. Дэлгүүр маань бас ажиллана.
-Ирэх жилийн гоёлын даашинзны трэндийг та бүхэн шоундаа хэрхэн нийцүүлж байна вэ?
Энэ жил санал болгож буй том хормойтой даашинз ямар ч биетэй эмэгтэйд сайхан зохино. Үдэшлэгт хамгийн сүртэй, бие галбирыг өв тэгш харагдуулдаг загвар.
-Шинэ жил, цагаан сар, наадмаар хувцасны салонууд ид ачаалалтай ажилладаг. Энэ жилийн трэнд минимал стиль эсвэл кутюр ажиллагаатай гэсэн хоёр чиглэлтэй байна. Минимал буюу маш энгийн эсвэл эсрэгээрээ кутюр ажиллагаатай загварууд байна. Өнгөний хувьд зөөлөн дулаан өнгөнүүд голчилж байгаа бол эсрэгээрээ ассан өнгө байхгүй байна.
Бид романтик, эмэгтэй хүнийг зөөлөн, ялдам болгож харагдуулдаг шийдлийг сонгосон.
Зөөлөн шугамуудтай, гоо үзэсгэлэнг илүү тодотгосон, том хормойтой даашинзууд бий. Загварын шоундаа 70 ширхэг хувцас танилцуулна. Мэдээж хүн болгонд зориулсан гоёлын үндсэн хэлбэрүүдийг оруулж байгаагаараа онцлогтой. Мөн охидын загварууд маань бий. Охид болгон гүнж шиг харагдахыг хүсдэг шүү дээ.
Дэлхийн хэмжээнд моодонд орж ирж байгаа хэв маягаар хийхээр Монголд шууд хүлээж авах хүн ч бий, хүлээж авахгүй ч хүн байна. Бид эхлээд хэрэглэгчээ бодох ёстой. Хэрэглэгч юу хүсч байгааг сонсох нь чухал.

-Топ модель Э.Одгэрэл танай дүр төрхөөр ажиллажээ?
Д.Отгонжаргал:
-Э.Одгэрэл эгчдээ манай дүр төрхөөр ажилласанд баярлалаа гэж хэлье. Миний мөрөөдөл байсан. Олон жил Э.Одгэрэл эгчтэй хамтарч ажиллахыг хүсч мөрөөддөг байлаа. Манай шоунд өнгө нэмж, шоуг сурталчилсанд баярлалаа. Манай утга санаанд их гоё зохицож байна. Э.Одгэрэл эгч бүх юмаараа үлгэрээ жишээ болсон загварын бэлгэ тэмдэг болсон хүн шүү дээ. Надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ.
Манай загварын шоундаа кастинг хийж загвар өмсөгчдөө сонгодог. Мөн загваруудаа бид топ моделиуддаа өмсгөдөг. Олон сар хийсэн хөдөлмөрөө хүмүүст хүргэхийн тулд хичээж ажилладаг учраас бид хамгийн шилдэг моделиудтай ажилладаг.
-Гоёлын даашинзаа сонгох гээд эргэлзэж байгаа бүсгүйчүүддээ юу гэж зөвлөх вэ?
Мөн өөрийнх нь царайг гэрэлтүүлэх өнгө сонгох нь чухал. Жишээ нь ягаандуу өнгийн арьстай хүн цэнхэр тоны өнгөтэй хувцас өмсвөл илүү гоё харагдана.
-Хамгийн гол нь хувь хүн биеийнхээ галбираас шалтгаалж даашинзаа сонгох нь чухал. Хүн бүрийн царай зүс, галбир өөр. Бүсгүйчүүд маань эхлээд толгойдоо мөрөөдлийн даашинзаа бүтээчихсэн ирдэг. Дараа нь мэргэжлийн дизайнертай зөвлөлддөг.
Хувцас хүнд сэтгэл ханамж өгч, өөртөө итгэх итгэлийг өгөх ёстой. Зохицоогүй хувцас өмсчихөөр тухайн хүний өөртөө итгэлтэй байдал үгүй болчихдог.
Хүний биеийн галбираас зуйван, Т хэлбэрийн гэхчлэн олон төрөлд хуваадаг. Ингээд биед нь тохируулж хувцасны эсгүүрийг гаргадаг. Жижигхэн мөртэй хүнийг өргөн мөртэй харагдуулж, нүдний хуурмаг үзэгдлээр тэгш галбиртай болгох нь маш том чадвар. Өөрийн бие галбирт тохирсон хэлбэртэй даашинзыг сонговол сайхан харагдана.

-МИАТ-ий
н онгоцны үйлчлэгчийн хувцсыг гаргах тендерт ялсан тухайгаа өнгөрсөн жил ярьж байсан. Тэр нь юу болсон бэ?
Д.Отгонжаргал:
-Бид хоёр тендерт нь тэнцээд загваруудаа гаргаж хийж өгсөн. Гэтэл яг тэр үед удирдлагууд нь бүхэлдээ солигдсон. Бид хоёр загваруудаа хийгээд очтол өөр хүмүүс сууж байлаа. Мэддэг хүн ч байхгүй, бидний хийсэн юмыг ойлгоогүй.
Бид гадагшаа дотогшоо явах тоолондоо Монголын онгоцны үйлчилгээний ажилчдын хувцсыг хараад хэцүү санагддаг байсан. Ядарсан улс гэхээрээ яагаад хар бараан өнгийн ийм хувцас өмсөх ёстой юм гэж боддог байлаа. Надад эхлээд өнгийг нь өөрчлөх хүсэл байсан.
Хамгийн гол нь улсын нүүр царай болсон онгоцны үйлчлэгч нарын хувцас эцсийн үр дүндээ гоё л болох ёстой.
Яагаад гэвэл өнгө хамгийн анхны мэдээллийг өгдөг. Би ассан цэнхэр өнгө сонголоо. МИАТ-ийнхэн ч гурваас дөрвөн удаа хуралдсаны дараа өнгөний сонголтоо хийсэн. Ингээд бодохоор би өөрөө их цаг зарцуулсан байгаа биз. Цэнхэр өнгө ч гэсэн МИАТ-ийн бэлгэ тэмдэг болсон өнгө. Загвараа тэнгэрийн цэнхэр өнгөтэй, хатгамалтай, силуэттэй хийсэн.
Онгоцны үйлчлэгч нарынхаа галбирыг ч судлаад бүх эмэгтэйчүүдэд зохицохоор мөрийг нь цэргийн хувцасны хэв маягтай болгож, бүсэлхийг нарийхан, өгзгийг сайхан харагдуулах гэх мэт эмэгтэйлэг өнгө аясыг илэрхийлж загвараа гарган хийж дуусгасан. Гэтэл дараа нь харахад өөр газраар дэндүү энгийн, хантаазтай, жирийн нэг загвараар хувцас хийлгэсэн байсан.
Бид хийсэн бүтээлдээ их сэтгэл хангалуун байгаа. Тэрийг өмсөх өмсөхгүй нь хамаагүй л дээ. Хамгийн гол нь улсын нүүр царай болсон энэ хүмүүсийн хувцас эцсийн үр дүндээ гоё л болох ёстой. Манайхыг сонгосон ч бай, сонгоогүй ч бай тэр дундаас монгол хүн хожих ёстой шүү дээ.
Онгоцны үйлчлэгчийн дүрэмт хувцасны эскизүүд