Өнөөдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрбээр "МАНАН-г зайлуулах шаардлага байгааг би сүүлийн нэг жилд үнэхээр мэдэрлээ. Нам даган баяжсан , таргалсан, цадсан, үр хүүхдүүд нь хүртэл төрийн албанд шургалжээ" гэв.
- Өнөөдөр "Очир" төвийн зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал боллоо. Анхан шатны шүүхээр хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноолоо.
- 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг салбар яам хариуцахгүй, зээлийг банкаар дамжуулан олгоно гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэллээ.
- УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийн төсөлд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.Ерөнхийлөгч хоригийг бүтэн тавьсан ч өчигдөр түүнийгээ буцаан хэсэгчилсэн хориг тавьсан юм. Нийт зургаан заалт бүхий хэсэгчилсэн хоригийг Төсвийн байнгын хороо хэлэлцээд хүлээн аваагүй бөгөөд долоо дахь заалтыг нэмж аж үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулах 500 хүртэл тэрбум төгрөгийг 2018, 2019 оны төсвийн төсөлд тодотгол хийх замаар шийдвэрлэхээр тогтжээ.
- Жүжигчин Б.Цэцэг жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг тэмцэж, 16 хоног үргэлжлэх хүчирхийллийн эсрэг аяны нүүр царай болон ажиллаж байна. Өчигдөр тэрбээр нэгэн цочирдуулам лайв хийж тавьсан бөгөөд үүнийхээ тайлбарыг өнөөдөр өглөө.