Монгол Улсын гавьяат жүжигчин, "Хурд" хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр "Чи минь байгаа болохоор" уран бүтээлийн тоглолтоо өчигдөр UB Palace-д хийлээ. Д.Отгонбаярын аяыг нь зохиосон олон дууг "Хурд" хамтлаг төдийгүй Монголын рок, попын хамтлаг, дуучин олон түмэнд хүргэж, сэтгэлд хоногшуулсан байдаг.
"Чи минь байгаа болохоор" концертод дуучин С.Наран, С.Сэрчмаа тэргүүтэй рок попынхноос гадна "Voice" шоуны оролцсон түүний багийн "Voice-ийн шонхрууд" оролцон Д.Отгонбаярын хэдийнэ сонсогчдод хүрсэн болон шинэ дуунуудыг дуулснаар илүү шинэлэг, сонирхолтой, басхүү эрч хүчтэй байсныг "UB Palace"-ын концертын танхимыг дүүргэн цуглаж, хамтдаа дуулсан үзэгчдийн сэтгэл хөдлөлөөс харж болохоор байв.
Мөн Төрийн шагналт Б.Шаравын "Манан", ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарсан гитар, ятгын хосолсон аялгуу, Гавьяат жүжигчин "Харанга" хамтлагийн гитарчин Ц.Энхманлай, гитарчин Өөжгий, Д.Отгонбаяр нарын хамтарсан гоцлол зэрэг мэргэжлийн гитарчин хүнээс сонсож болох гайхамшигт, эрч хүчтэй аялгуу үзэгчдийг нэгэн үдшийн турш хөгжөөж, доргиож чадсан билээ.
Концертын сүүлийн хэсэгт мэдээж "Хурд"-ынхан Д.Отгонбаярын зохиосон "Шинэ жил", "Нулимсаа тэвчье", "Чимээгүй ирэх дурлал", "Эх орон", "Чи минь байгаа болохоор" зэрэг хайр, уянгын дуунуудаа үзэгчдийнхээ хамт дуулан нэгэн аз жаргалтай үдшийг үдэв. "Чи минь байгаа болохоор" концерт өнөө орой 19.00 цагт хоёр дахь өдрөө тоглох юм.