Өнгөрч буй энэ долоо хоногийн турш улс төрчид ээлж дараалан сүржин мэдэгдлүүд хийв. Долоо хоногийн эхээр буюу 20-ны мягмар гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барив.
МАН-ын нэр бүхий 27 гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурсан байна. УИХ дахь АН-ын бүлэг тэднийг дэмжихээ илэрхийллээ. Засгийн газрыг огцруулах үндэслэл:
- ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүддээ авсан,
- Ерөнхий сайд өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаагаа зарласан, Гадаадын иргэнд лиценз зарсан,
- ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй,
- Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан, Оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажлыг гацаасан.
Засгийн газрыг огцуулах, эсэхийг УИХ-ын гишүүд ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
У.ХҮРЭЛСҮХ: Я.СОДБААТАРЫГ САЙДААС БУУЛГАХ ШИГ АМАРХАН ЮМ БАЙХГҮЙ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх баасан гарагт өрөөндөө мэдэгдэл хийв. Тэрээр өөрийг нь чиглэсэн шүүмжлэлд хариу өглөө. Улс төрд олон жил хамт зүтгэсэн найз хэдий ч М.Энхболд огцрох ёстой гэж үзэж байгаагаа дахин илэрхийлэв. Учир нь М.Энхболд 60 тэрбумын гэх бичлэгт оролцсон, газрын наймаа хийж байсан нь ч үнэн гэсэн юм. Мөн хотын дарга С.Батболд огцрох ёстойг дахин сануулав. Ерөнхий сайд Тусгаар тогтнолын ордонд намын нөхөдтэйгээ уулзсан, тэдний дунд цэргийн хүмүүс байсан нь үнэн. Гэхдээ зэвсэг барьж, бослогод уриалан дуудсан зүйл байхгүй гэв.
С.ЖАВХЛАН ГИШҮҮН "ҮНЭД ОРОВ"
Засгийн газрыг огцруулахыг “хүсэгчид”-ийн тоо 37. Hарин огцруулахгүй гишүүд мөн л 37 болж тооны харьцаа тэнцлээ. Бие даагч гишүүн С.Жавхлан ямар кноп дарахаас У.Хүрэлсүхийн Засгийн газар үлдэх эс үлдэх нь шийдэгдэх юм.
Арга буюу шахалтад орсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон Засгийн газрын харьяаны албан тушаалтнуудад хариуцлага тооцжээ.
Тодруулбал,
- Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн,
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор,
- УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан,
- Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар даваа гарагт ажлаа өгсөн юм.
Улс төрд үүссэн бужигнаантай зэрэгцээд эдийн засаг ч эвгүйрхлээ. БНХАУ-ын томоохон ДЦС-ууд нүүрсний хангалттай нөөц хуримтлуулсан, гаалийн албанд програмын шинэчлэлт хийж байна хэмээн мэдэгдэв. Ингэснээр Гашуун сухайт боомтод дахин гацаа үүслээ. БНХАУ энэ оныг дуустал бүх боомтоор ямар ч төрлийн нүүрс импортлохгүй байхаар шийджээ.
САНАЛ БОЛГОХ ЯРИЛЦЛАГА
Сэтгүүлч Э.Энхмаа Нийгмийн эрүүл мэндийн судлаач, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх, Анагаах ухааны доктор Ч.Оюунтай эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зохистой хооллолт, стресс бухимдлыг тайлах зэрэг манай улсад тулгамдаж буй нийгмийн эрүүл мэндийн асуудлаар ярилцсан юм. Ч.Оюун эмч манай уншигчдад Илүүдэл, жин таргалалтаасаа салахын тулд хоол сойх нь буруу. Эрүүл зохистой хоол хүнсийг сонгон хэрэглэх нь хамгийн чухал. Хүн өдөр тутам хоол хүнсээрээ дамжуулан шим тэжээл авах ёстой гэж зөвлөв.
САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ
Дэлхий нийтээр чамин тансаг хэрэглээнээс татгалзаж, энгийн бухимдалгүй амьдрал руу тэмүүлэх болжээ. Минимализм нь амьдралд илүү үнэ цэнэтэй зүйлийг ойлгуулахад тусалдаг хэв маяг. Өөрөөр хэлбэл минималист хүмүүс материаллаг эд зүйлсээс татгалзаж энгийн бөгөөд хялбар амьдралын хэв маягт шилждэг юм. Энэ талаар дэлгэрүүлэн тайлбарласан, сэтгүүлч Э.Ононгийн нийтлэлийг эндээс уншаарай.