LG 16 ширхэг камер бүхий гар утас бүтээнэ


2018-11-27 15:15 GMT+8

LG 16 ширхэг камер бүхий ухаалаг утасны шинэ санаандаа оюуны өмчийн эрх авсан бөгөөд энэхүү санаагаа бодит болгохоор ажиллаж байгаа аж. 

LG-ын хамгийн сүүлд гаргасан загвар болох LG V40 ThinQ нь нүүрэндээ хоёр, ардаа гурав, нийтдээ таван камертай байсан юм. Харин Самсунг ардаа дөрвөн камертай Galaxy A9-ыг танилцуулснаар LG энэ чиглэлийн өрсөлдөөнд ард хоцорсон билээ.

Одоогоор LG-ын бүтээхээр зорьж буй уг утас ардаа 4x4 хэмжээ бүхий 16 камертай байна гэсэн таамаг байгаа бөгөөд камернуудын доод хэсэгт селфи авахад зориулсан тольтой байх гэнэ. Ийнхүү селфиний камергүй болсноор нүүр хэсэг нь тэр чигтээ дэлгэц байх боломжтой аж.

Түүнчлэн өнгөрсөн онд 16 камер бүхий гар утсыг танилцуулж байсан АНУ-ын Light компани энэ удаад ардаа есөн камертай утсан дээр ажиллаж буйг эх сурвалжууд батлаад байгаа юм.

Эх сурвалж: gadgetbridge.com

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1017 санал өгсөн байна.

Дээшээ