Ухаалаг утас, автомашин, тэжээвэр амьтны хүзүүвч зэрэгт байх төхөөрөмжүүд АНУ-ын Нисэх хүчний мэдэлд байх байршил тогтоох системийн дагуу ажилладаг байсан учир Хятад улс 1990 оноос хойш Beidou нэртэй систем дээрээ ажиллаж эхэлжээ.
Хятадын төрийн тэргүүн Ши Жинпиний 2020 он гэхэд улсаа технологийн тэргүүлэгч гүрэн болгох зорилтод багтсан энэхүү бүтээн байгуулалт бүрэн хүчин чадлаараа ажиллахад 50 гаруй хиймэл дагуул хэрэгтэй.
Эдгээрээс өнөөдрийн байдлаар 40 гаруй нь задгай сансарт гараад байгаа юм. Харин 2020 оноос өмнө 11 хиймэл дагуулыг шинээр хөөргөхөөр төлөвлөж байгаа ажээ. Ийнхүү шаардлагатай бүх хиймэл дагуул хөөрвөл уг системийг дэлхийн өнцөг булан бүрээс ашиглах боломжтой болно.
Ихэнх байршил тогтоох системүүд 2.2 метрийн нарийвчлалтай заадаг бол Beidou 1 метрийн нарийвчлалтай заах аж. Шинэхэн байршил тогтоох системийнхээ ачаар Хятадын автомат жолоодлоготой автомашины зах зээлээс эхлээд олон салбарт дэвшил авчрахыг олон судалгаа харуулж байна.
Beidou нь Хятадын Барууны орнуудын техник технологийн давамгайллын эсрэг хэрэгжүүлж буй төслүүдийн ердөө нэг нь юм. Жишээлбэл Airbus SE, Boeing Co. зэрэг компаниудтай өрсөлдөхөөр онгоц бүтээж буй БНХАУ-ын төрийн өмчит компани, Элон Масктай өрсөлдөхөөр ажиллаж буй дотоодын гарааны бизнесүүд цөөнгүй бий.
Эх сурвалж: bloomberg.com