"Grinch" хэмээх тэдгээр ботууд нь олон нийтийн тэмдэглэлт баярын үеэр хямдралтай барааг олон тоогоор нь авч эргүүлээд үнэтэй зардаг юм. Тун хурдтай ажилладаг эдгээр ботоос болж иргэд хямдралтай барааг худалдан авч амжихгүй тохиолдол элбэг байдаг ажээ.
Харин АНУ-ын эрх баригчдыг санаачилсан тус хуулийн төсөлд ийм бот ашиглах нь хууль бус хэмээн заасан бөгөөд тус хуулийг санаачилсан эрх баригчдын нэг Чак Шумер “Дундаж орлоготой иргэд томоохон хямдралын үед зориулж мөнгөө бага багаар хураадаг. Харамсалтай нь эдгээр ботуудын улмаас хүссэн бараагаа авч чадахгүйд хүрч байна. Тиймээс бид хуулиар энэ төрлийн ботуудыг хориглож тэдэнд тусална” гэжээ.
Гринч ботууд зөвхөн Black Friday, Cyber Monday зэрэг хямдралын үеэр бус энгийн үед ч гэсэн цахим худалдаанд ашиглагддаг. Жишээлбэл Nike, Adidas зэрэг брэндүүдийн цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, ховор гутлуудыг маш богино хугацаанд худалдаж авдаг ботууд хүртэл байдаг аж.
Эх сурвалж: cnet.com