Энэтхэг улсын жижиг, дунд үйлвэр эрхлэгчдэд илүү том зах зээл нээж өгөхийн тулд Фэйсбүүк төрөл бүрийн сургалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор тэд цахим маркетингийн чадвар эзэмшүүлэх сургалтдаа 150 гаруй хот, 48 мянган тосгоны нэг сая хүнийг хамруулж чаджээ.
Тодруулбал сургалтууд Фэйсбүүк, Инстаграмыг ашиглан хэрхэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах, эдгээр олон нийтийн сүлжээг ашиглан веб сайт хийх зэрэгт зарцуулах зардлаа хэрхэн хасах, цахим дүр төрхөө хэрхэн бүрдүүлэх зэргийг зааж сургадаг байна.
Фэйсбүүкийн явуулж буй эдгээр сургалтуудыг Энэтхэгийн төрөөс дэмжин хамтран ажилладаг аж.
Саяхан хийгдсэн судалгаанд хамрагдсан жижиг дунд бизнесүүдийн 80 хувь нь Фэйсбүүк ашиглан зах зээлээ тэлж, борлуулалтаа нэмэгдүүлсэн гэжээ. Мөн оролцсон жижиг дунд бизнесүүдийн 80 хувь нь бизнесээ Фэйсбүүк дээр тулгуурлан босгосон гэж хариулсан байна.
Ийм ч учраас тэд илүү олон бизнест туслах хүсэлтэй байгаа бөгөөд ирэх гурван жилийн дотор сургалтуудаа нийт таван сая хүнд хүргэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: ndtv.com