Автомат жолоодлоготой аяллын өрөө (АЖАӨ) нь Канадын зохион бүтээгч Стийв Лийгийн санаа юм.
Түүний үзэж байгаагаар автомашин бүтээгчид тав тухтай машин бүтээхээр хичээх тусам автомашин гэдэг зүйл хөдөлгөөнт өрөө шиг болж байгаа аж. Ийм ч учраас тэрээр зочид буудал болон автомашиныг нийлүүлэн энэхүү аяллын өрөөний санааг боловсруулжээ.
АЖАӨ нь энгийн зочид буудалд байдаг шиг унтлагын өрөө, ажил хийх хэсэг, гал тогоо, ариун цэврийн өрөө, шүршүүр, энтертайнмент хэсэгтэй байх бөгөөд 6-10 цаг явах хүчин чадалтай байх гэнэ. Хувийн орон зайг бүрдүүлэхийн тулд богино хугацаанд өрөөний доторхыг харагдуулахгүй болгож чаддаг шилэн цонх ч бий.
Зорчигчдын тооноос шалтгаалаад хэмжээний хувьд янз бүр байх ба зорчигч явах маршрут, зогсох зогсоолоо сонгох боломжтой. Түүнчлэн өөрийн хүслээр өрөөгөө зориулалтын усан сан, зоогийн газар, уулзалтын танхим зэрэгтэй холбож болох аж.
Одоогоор Лий уг санаагаа бодит болгохоор автомашин үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаа гэнэ.
Автомат жолоодлоготой аяллын өрөөний урьдчилсан загвар: