Холливуд репортер сэтгүүлийн мэдээлж буйгаар Нэтфликс, Амазон зэрэг төлбөртэй кино, нэвтрүүлэг үзүүлдэг үйлчилгээнүүдтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа учир Юүтүб 2020 оноос эхлэн өөрийн бүтээдэг шоу нэвтрүүлгүүдийн тоог багасгахын зэрэгцээ олон тооны шоу нэвтрүүлэг, киног үзэхэд үнэ төлбөргүй болгох гэнэ.
Энэхүү таамгаас өмнө ч Юүтүб Тэрминатор зэрэг хуучны кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлж эхэлсэн билээ.
Одоогоор Юүтүб 29 орны хэрэглэгчдэд YouTube Premium буюу үнэ төлбөргүйгээр өөрсдийн бүтээсэн нэвтрүүлэг, бусад бүх бичлэгийг зар сурталчилгаагүй үзэх боломж олгодог үйлчилгээг санал болгодог.
Хэрэв дээрх таамаг үнэн бол 2020 оноос эхлэн хэрэглэгчид мөнгө төлөхгүй ч сонгогдсон кино, нэвтрүүлгийг үзэх боломжтой болох юм. Гэсэн хэдий ч үзэхийн тулд зар сурталчилгааг үзэх хэрэгтэй болно. Ийнхүү албан ёсны эрхтэй, олон төрлийн кино, нэвтрүүлгийг үнэгүй болгосноор Юүтүбийн хандалт нэмэгдэх боломжтой аж.
Юүтүб Нэтфликс, Амазон шиг төлбөртэй контентоор мөнгө олох бус хэрэглэгчдээр контент бүтээлгэхэд анхаарч ирсэн билээ.
Эх сурвалж: engadget.com