Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.
Хөрвүүлэг.
1947 оны наймдугаар сар.
Нөхөр Цэдэнбал! Энэ өдрийн мэндийг чамд уламжлахын ялдраа хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн ерөөе. Байдлыг харвал миний бие сайжирч буй бололтой. Урьдын нойргүйдэл өдгөө ер үгүй болов. Хоёрдугаарт, толгойн өвчин бараг үгүй болов, тиймээс бүх зүйл сайн байна гэж хэлж болно. Иймийн учир эдгээр шинжийг тооцон үзвэл миний эрүүл мэнд илтэд сайжирч буй бололтой.
Мацест /сувилалд/ долоо хоногт дөрвөн удаа усан эмчилгээ хийлгэж байгаа ба нийтдээ
15-16 усан эмчилгээ хийлгэх юм байна. Үүний дараа хоёр долоо хоног ямар нэг эмчилгээ байхгүйгээр амрах ёстой гэнэ. Гэрийнхэн маань болоод дагалдан явагсад бүгд сайн. Бид бүгд далайд сэлж байна.
Москвагаас 7-ны орой хөдөлсөн ба Сочид наймдугаар сарын 10-ны өглөө буулаа. Энд бид Засгийн газрын нэгдүгээр байранд буулаа. Энэ далайн эрэг дээр байрласан урдаа цэцэрлэгтэй, элдэв чамин модод тарьсан, уужим, тав тухтай байр юм. Бид анхаарал халамжин дунд бүх зүйлээр хангагдан сайхан амарч байна. Сочид ирж эмчлүүлэхийн зэрэгцээ ганц нэг зүйл үзлээ бас үзэхээр төлөвлөж байна. Бид хоттой бүхэлд нь танилцлаа, машинаар Ахун хэмээх өндөр ууланд гарч үзлээ, тэндээс цасан оргилууд, ногоорон цэнхэртэх далай болоод эрэг хавь сайхан харагддаг юм байна.
Дендрарий буюу олон няз төрөл модод бүхий цэцэрлжэг сонирхож үзлээ. Хостэ хотоор орж нягт шар,зандан модны дархан цаазтай газар үзэж хотын дурсгалт газруудаар явлаа. Цаг агаарын хувьд энд дулаахан сайхан өдрүүд үргэлжилж, хаяадаа түр зуурын бороо орох юм. Далайн түрлэг болон далайн давалгаа гээд байгалийн сайхныг харан баясах буюу:
Энд нэг Буриад Монголын нөхөр Иванов, Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга Власов нартай уулзаж маршал Жуковтой утсаар ярилаа. Тэд бүгд энд амарч байгаа юм байна.
Миний зөвшөөрсний дагуу наймдугаар сарын 26-нд уулзахаар манай элч ирж сонин, сэтгүүл, шуудан зэргийг авчирч өглөө.
Наймдугаар сарын 27-нд төлөвлөгөөний дагуу бид Сочи хотоос 126 км-т Кавкзын сарьдаг уулсын бэлд орших Рица нуур руу явсан. Тэндээ зочид буудалд буулаа. Тэнд байхад Сталины дэргэд ажилладаг нөхөр Власик хүрэлцэн ирж нөхөр Сталин энд амарч буйг мэдэгдэв. Тэрээр надад зориулан тусгай байр бэлдсэн ба Таныг татгалзах зүйлгүй бол тус байранд ирж амарна уу хэмээсэн хүсэлт дамжуулсан байна. Бид мөн нөхрөөр дамжуулан тус байранд буудаллав. Сайхан тохилог байр байна.
Ийнхүү нөхөр Сталин эл газар амарч буйг мэдсэний учир уулзах хүсэлт илэрхийлбэл мөн өдрийн орой 9 цагт уулзаж болно гэсэн хариу авлаа. Товлосон цагт би нөхөр Шарав, Банзрагч нарын хамт нөхөр Сталины зуслан руу хөдлөв. Нөхөр Сталин биднийг тагтан дээрээ угтан авч, бидэнтэй мэнд мэдэн тэндээ яриа өрнүүллээ. Дараа нь нөхөр Сталин биднийг хамт оройн зооги барихыг урьж, хаана суувал тухтай болохыг асуув.
Бидэнтэй хамт хошууч генерал Поскребышев, дэслэгч генерал Власик, Шарав ба Банзраг нар байлаа. Нөхөр Сталин биднийг хадуун дотно хүлээн авч Монголын ард түмний цаашдын хөгжил, цэцэглэлтийн тухайд нөхөрсөг зөвблөгөө,, заавар өглөө. Улмаар маргааш орой манайд зочилж очно гэж хэлсэнд бид ихэд хөхин баясав. Шөнийн 12 цагт бид гэртээ буцаж ирэв.
Дараагийн өдөр нь бидний асуулгасны дагуу нөхөр Сталин ороын 9 цагт манайл ирэх хариу авлаа. Нөхөр Сталин ирэхэд бид түүнийг орцны үүдэнд тосож авав. Уулзалтын дараа бид хамтдаа цэцэрлэг сонирхон зугаалаад ширээнд сууцгаав. Оройн зоог дээр нөхөр Сталин, хошууч генерал Поскребышев, дэслэгч генерал Власик, Гүндэгмаа /эхнэр/, Нэргүй /хүү/, Сувд /охин/, Өвгөн Она /асрагч/, Ядамжав, Шарав, Данзанрагчаа, Цэрэндорж /Маршалын хүүгийн багш/ болон би байлаа. Оройн хоол маш халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө.
29-ний өдөр бид Сочи дахь өөрсдийн байрандаа буцаж ирэв. Наймдугаар сарын 27, 28-ны уулзалтууд дээр аугаа жолоодогч ба багш Сталин бидэнд манай улсын цаашдын хөгжлийн тухай нэн чухал зөвлөмж, заавсар өгсөн билээ. Эдгээрийн тухай ирсэн даруйд өгүүлье. Учир юу хэмээвээс эдгээр нь улс төрийн чухал ач холбогдол бүхий тул эл захидалд бичих боломжгүй буюу.
Эл бүгдийг Төв хороооны бүх гишүүдэд болон миний орлогч нөхөд болох Важнов, Волжанинов ба Маслеников нарт мэдэгдсүгэй. Есдүгээр сарын 20-нд Москва эргэн очно. Миний мэндийг бусад нөхдүүдэд уламжлахыг хүсье. Гэр бүлийнхэндээ миний мэндийг дамжуулаарай.
Мэндчилсэн ЧОЙБАЛСАН
Сочи. Засгийн газрын 1 дүгээр амралтын амралтын газар
1947 оны наймдугаар сарын 31
/Орчуулсан В.Любимов 1947 он/