Оддын дайны түүхээр бүтээгдсэн цуврал хүүхэлдэйн кино тун удахгүй цацагдаж эхэлнэ


2018-11-29 17:31 GMT+8

Оддын дайны түүхээр бүтээгдсэн цуврал хүүхэлдэйн кино тун удахгүй цацагдаж эхлэх аж. Шинэ өнгө төрхтэйгөөр бүтээгдэж буй уг цувралын харагдах байдал дээр Black Panther, Rick and Morty зэрэг алдартай бүтээлүүд дээр ажиллаж байсан Titmouse Animation студи ажиллажээ. Харин дуу оруулалт болон дууны эффектүүд нь өмнөх Оддын дайн уран сайхны кинонуудынхтай тун төстэй байхаар хийгдсэн аж.

Тодруулбал хүүхэлдэйн киноны дуу оруулалт дээр Харрисон Форд, Жеймс Эрл Жонс зэрэг жүжигчид ажилласан байна.

Эхний зургаан анги маргааш StarWarsKids.com сайт дээр тавигдах бөгөөд бусад ангиуд нь ирэх оны 12-р сард цацагдах Star Wars: Episode IX-г хүртэл он цаг, түүхийн дарааллаар үзэгчдийн хүртээл болох юм байна.

Энэхүү хүүхэлдэйн киногоор шинэ үеийг буюу хүүхэд багачуудыг Оддын дайны ертөнцөд сонирхолтой болгохын зэрэгцээ үнэнч үзэгчиддээ хуучны сайхан дурсамжийг нь сэргээн сануулах зорилготой ажээ.

Star Wars Galaxy of Adventures-ын албан ёсны трэйлэр

Эх сурвалж: deadline.com

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1016 санал өгсөн байна.

Дээшээ