Монголбанкны хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхантай ярилцав.
ОУВС ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА Ч ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУД БАЙНА ГЭЖ ДҮГНЭСЭН
-ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатанд явж байна вэ?
-Засгийн газар ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т гурван жилийн хугацааны туршид хамрагдахаар шийдвэрлэсэн ба тус хөтөлбөр нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлсэн. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд ОУВС улирал тутам үнэлгээ хийж байна. Наймдугаар сард ОУВС хөтөлбөрийн тав дахь үнэлгээг хийсэн. Захирлуудын Зөвлөлөөр 10 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ. Үнэлгээгээр ажлын хэсэг манай улсын макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг байж, хөтөлбөрийн гол зорилтууд хангагдаж, эдийн засаг сэргэж байгаа ч цаашид хэрэгжүүлэх ажлууд байна гэж дүгнэсэн.
-Активын чанарын үнэлгээний үр дүн банкны системд ямар нөлөө үзүүлэхээр байна вэ?
-Активын чанарын үнэлгээний үр дүнд банкны системийн хэмжээнд өөрийн хөрөнгийн хүрэлцээний шаардлага 2017 оны жилийн эцсийн ДНБ-д харьцуулахад 1.9 хувьтай тэнцэхүйц хэмжээтэй гарсан. Энэ нь Монголбанкнаас төсөөлж, урьдчилан таамаглаж байсан хэмжээтэй дүйцсэн юм.
Иймд Монголбанк банкуудаас нэг болон есдүгээр саруудад өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх төлөвлөгөө хүлээн авч, түүнийг хянаж баталгаажуулан биелэлтийг хянаж байна. Банкуудаас 2020 он хүртэлх бизнес төлөвлөгөөг хүлээн авч үнэлсэн.
Активын чанарын үнэлгээтэй уялдуулан 2018 оны эцэс гэхэд банкинд дутагдаж болзошгүй өөрийн хөрөнгийн дүнг тооцоолсон. Иймд Монголбанкнаас банкуудад өөрийн хөрөнгийг энэ оны эцэс гэхэд шаардлагатай түвшин хүртэл нэмэх үүрэг өгсөн. Энэ оны эхний есөн сарын байдлаар системийн хэмжээнд 5 банк 140 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмсэн байна. Мөн банкуудаас өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтүүд ирсэн. Монголбанк зөвшөөрөл олгох эсэхийг судалж байна. Тэгэхээр банкуудаас ирүүлсэн өөрийн хөрөнгийн төлөвлөгөөний биелэлтийг эцсийн байдлаар энэ оны эцэс гэхэд дүгнэх боломжтой.
Мөн Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийг хэргжүүлэх хүрээнд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 50.0 (тавин) тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 100 (зуун) тэрбум төгрөгөөр тогтоохоор шийдсэн. Иймд банкууд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалын хүрээнд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байна.
Активын чанарын үнэлгээний үр дүнд банк тус бүрт зээлийн эрсдэлийн бодлого, холбогдох журам зааврыг хэрхэн сайжруулах тал дээр зөвлөсөн. Зөвлөмжийн биелэлтийг банкуудад хийдэг иж бүрэн шалгалтын хүрээнд газар дээр нь очиж шалгаж байна.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 50.0 (тавин) тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 100 (зуун) тэрбум төгрөгөөр тогтоосон.
-Өөрийн хөрөнгө нь банкинд ямар ач холбогдолтой вэ?
-Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгийг хамгаалах, банк алдагдал хүлээх тохиолдолд алдагдлын тодорхой хэсгийг нөхөх гол үүрэгтэй.
Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн зохистой хэмжээ улс орны банк, санхүүгийн тогтолцооны найдвартай, хэвийн байдлыг хангахад гол нөлөө үзүүлдэг юм. Банкны үйл ажиллагааны алдагдлыг шингээж чадахуйц хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй байснаар банкны актив чанаргүй болох үед банкийг төлбөрийн чадваргүй болохоос тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлж чаддаг.
-ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар банкны эрх зүйн орчинд шинэчлэлт хийгдсэн үү?
-Банкны салбарын тулгуур хуулиудын нэг болох Банкны тухай хуулийг хамгийн сүүлд 2010 онд шинэчилж байсан. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрх зүйн зохицуулалт, Монголбанкнаас банкинд тавих үйл ажиллагааны хууль зүйн орчинг олон улсын зарчим, хэм хэмжээнд тулгуурлан боловсронгүй болгох бодлого баримталж, хэрэгжүүлэхээр болсон. Иймд 2018 оны эхэнд Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуулийг баталснаар хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг илүү тодорхой болгож, нарийвчлан зохицуулсан.
Мөн банк ба банкны холбогдох этгээдийн харилцааны хязгаарлалтыг сайжруулсан, банкинд авах албадлагын арга хэмжээг зөрчил гарсан буюу банкны санхүүгийн байдал муудсан, зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдсан, төлбөрийн чадваргүй болсны дараа авах бус харин уг асуудал үүсэхээс өмнө буюу урьдчилан сэргийлэх байдлаар авах боломжтой байхаар эрх зүйн орчинг сайжруулсан.
-Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хууль өнгөрсөн зун батлагдсан, тус хуулийн банкны салбарт ямар эерэг нөлөө үзүүлэх бол?
-Юуны өмнө энэ хуулийг яагаад батлуулах болсон шаардлагыг товчхон тайлбарлах нь зүйтэй. Бид ярилцлагаа активын чанарын үнэлгээнээс эхэлсэн. Активын чанарын үнэлгээгээр банкуудын активыг үнэлсэн бөгөөд үнэлгээний үр дүнд хэрэв банкууд зохистой байдлаар активын эрсдэлийн санг байгуулаагүй бол нэмж эрсдэлийн сан байгуулахаар болсон.
Активын эрсдэлийн сан зардлаар байгуулагддаг тулд банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага үүссэн.
Иймд банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, ирээдүйд төрөөс гарч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулах зорилгоор ОУВС-тай тохиролцон, активын чанарын үнэлгээ, эрсдэлийн сорилын үр дүнд өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкны салбарын нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлж, эдгээр зарчмыг зохицуулсан хууль, эрх зүйн баримт бичгийг батлуулах шаардлага бий болсон юм. Энэ хуулийг баталснаар банк өөрийн хөрөнгийн дутагдлыг төрөөс бусад хөрөнгө оруулагчдаас бүрдүүлэх боломжгүй тохиолдолд урт болон дунд хугацаанд банкны хэвийн үйл ажиллагааг явуулах, тогтвортой, ашигтай ажиллах боломжтой банкны системийн нөлөө бүхий банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлж, төрөөс оруулсан хөрөнгийг үр ашигтай удирдан харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, төрөөс оруулсан хөрөнгийг төсөвт буцаан төвлөрүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарыг тогтворжуулах зорилгоор улсын төсвөөс гарч болзошгүй зардал буурах ач холбогдолтой.
-Системийн хэмжээнд чанаргүй зээлийг бууруулах ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?
-Манай улсын банкны системд 2018 он их чухал жил. Бид активын чанарын үнэлгээгээр банкуудын “эрүүл мэнд”-ийг оношилж, цаашид авах арга хэмжээгээ илүү тодорхой болгосон. Энэ оны төгсгөлд банкууд шаардлагатай өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ гэсэн хүлээлттэй байна.
Ирээдүйд төрөөс гарч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулах зорилгоор өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкны салбарын нөлөө бүхий банкуудыг дахин хөрөнгөжүүлэх шаардлага гарсан.
Монголбанкнаас банкуудад хийх хяналт шалгалтын үйл ажиллагаа “гүйцэтгэлд суурилсан” зарчмаас “эрсдэлд суурилсан” хэлбэрт шилжиж байгаа тул санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Мөн өнгөрсөн зургаадугаар сард Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран “Чанаргүй активыг бууруулах стратегийн баримт бичиг”-ийг баталсан. Чанаргүй зээл банкны актив хөрөнгийг бууруулах, банкны ашигт ажиллагаа, өөрийн хөрөнгийг хорогдуулан, банкны системийн төлбөрийн чадварт шууд нөлөөлөх үр дагавартай тул эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн шинээр зээл олголтыг зогсоох гол хүчин зүйлүүдийн нэг болдог. Банкны системийн хувьд есдүгээр сарын 30-ны байдлаар чанаргүй зээлийг нийт активд харьцуулахад 5.1 хувьтай байна.
БАРЬЦАА ХӨРӨНГИЙГ ШҮҮХИЙН БУС ЗАМААР ХУДАЛДАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ САЙЖРУУЛНА
Тус стратеги ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр”-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг юм. Иймд тус стратегийн хүрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор
- Арбитрын тухай хууль,
- Дампуурлын тухай хууль,
- Компанийн тухай хууль,
- Хөрөнгийн үнэлгээний тухай хууль,
- Татварын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орно. Мөн барьцаа хөрөнгийг шүүхийн бус замаар худалдах эрх зүйн орчинг сайжруулахаар ажиллаж байна.
-Цаашид банкны системд ямар өөрчлөлт орох бол?
-Арилжааны банкууд Монголбанк, Сангийн яамны хамтарсан тушаалаар батлагдсан Банкны нягтлан бодох бүртгэлийн зааврын дагуу санхүүгийн тайлангаа гаргадаг. Тус зааврыг санхүүгийн тайлагналын олон улсын стандартад бүрэн нийцүүлэн боловсруулсан. Банкууд 2020 оноос санхүүгийн хэрэглүүрийг хүлээн зөвшөөрөх, бүртгэх СТОУС 9-ийг мөрдөж эхэлнэ. Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь нэг аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн хөрөнгийг, нөгөө аж ахуйн нэгжийн хувьд санхүүгийн өр төлбөрийг эсвэл өмчийн хэрэглүүрийг үүсгэж байдаг аливаа гэрээ юм. Нягтлан бодох бүртгэлийн олон улсын 39 дүгээр стандартын дагуу санхүүгийн хөрөнгийг хатуу тогтоосон тодорхойлолтын дагуу ангилдаг байсан бол СТОУС 9 нь бизнесийн загвар, мөнгөн урсгалын мөн чанарт үндэслэн ангилна гэсэн үг.
-Банкны өөрийн хөрөнгөд тавигдах шаардлага өөрчлөгдөх үү?
-Банкны хяналт шалгалтын дунд хугацааны стратегийн хүрээнд бид Базел II баримт бичгийн стандартын 2 дах хэсгийг /Basel II, Pillar 2/ хэрэгжүүлж эхэлнэ. Тус стандартын 1 дэх хэсэг /Pillar 1/ нь өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой хэмжээг тогтоосон бол 2 дах хэсэг буюу Pillar 2-ийн хүрээнд банкуудад түүний үйл ажиллагаанаас нь үүсэх эрсдэлийг даах хэмжээний өөрийн хөрөнгөтөй байх шаардлагыг тавьдаг ба хэрэв энэ шаардлагыг хангаж чадахгүй бол зохицуулагч байгууллагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, банкууд эрсдэлийн түвшиндээ тохируулан өөрийн хөрөнгийн шаардлагатай хэмжээг тогтоох аргачлалтай байна. Мөн өөрийн хөрөнгийг зохистой хэмжээнд байлгах бодлого боловсруулна. Хоёрдугаарт, Монголбанкнаас банкны дотоод бодлого, аргачлалыг хянаж, зохистой харьцааг хангаж байгаа эсэхийг хянана, шаардлагатай тохиолдолд хяналт шалгалтын арга хэмжээг авна.
Гуравдугаарт, банкуудаас нийт өөрийн хөрөнгийн үзүүлэлтийн доод шаардлагыг хангахаас гадна нэмэлт шаардлагыг хангахыг шаардана, дөрөвдүгээрт, хэрэв банкны өөрийн хөрөнгийн хэмжээ тогтоосон хэмжээнээс буурах нөхцөл байдал үүсвэл өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тавина, хэрэв банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж чадахгүй байвал шаардлагатай хяналт шалгалтын арга хэмжээг авна гэсэг үг. Иймд Монголбанк, арилжааны банкууд цаашид илүү нягт холбоотой хамтран ажиллаж хяналт шалгалтын шинэ түвшинд хүрнэ гэж харж байна.
Төв банкны хяналт шалгалтын үйл ажиллагаа нь Базел II-ийн стандартыг бүрэн хэрэгжүүлж чадвал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдэх юм.
-Хяналт шалгалтын үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журамд ямар өөрчлөлт орох вэ?
-Дээр дурдсан ажлуудтай холбогдуулан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ыг олон улсын сайн туршлагад нийцүүлэн илүү боловсронгүй болгоно.
Мөн “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д өөрчлөлт орно. Одоо мөрдөж байгаа журамд зарим салбарын зээлийн эрсдэлийн жинг хөнгөлөлттэй тооцож байгааг зогсоож, олон улсын жишгээр тогтооно. Тус өөрчлөлтөөс үүдэн банкны эрсдэлээр жигнэсэн активын дүн нэмэгдэж, өөрийн хөрөнгийн зохистой харьцаанд нөлөөлнө. Иймд банкууд холбогдох дүрэм, журамд орох өөрчлөлтийг ирэх онуудын бизнес төлөвлөгөөндөө авч үзэж, бусад үйл ажиллагаандаа анхаарах нь зүйтэй.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Монголбанк