Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг өөрчлөн баталлаа. Ингэснээр 1-5-р ангийн сурагчид ирэх сарын 22-ноос хоёрдугаар сарын 10-ныг дуустал АМАРНА.
Ирэх сарын эхээр цаг агаар муудаж, хүчтэй цасан шуурга шуурах талаар Цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мэдээлэл өглөө.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын дарга М.Энхболд алга болоогүй, өрөөндөө байна. Ёсзүйн дэд хорооны хуралдааны дараа чуулган үргэлжлэхээр хүлээж байна. УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Өөрийн хүсэлтээр ажлаа өгнө гэдэг худал мэдээлэл" гэсэн юм.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл өглөө.
Түүний хэлж буйгаар УИХ-ын дарга хуралдааныг орхиж явснаас болж одоо байгаа гишүүд чуулганаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Чуулганы танхимд 44 гишүүн байгаа ч нөхцөл байдлыг үзүүлэхээр хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулах гэсэн боловч Төрийн ордны журмын дагуу танхим руу нэвтрүүлээгүй юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ.
Тэрбээр уг хүсэлтдээ "60 тэрбумын хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын түвшинд шийдвэрлэх Ерөнхийлөгчийн санал, УИХ-ын 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан УИХ-ын даргын үйлдэл нь Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн байх тул Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү" гэжээ.