Э.Энхриймаа 4-р байранд явж байна

GoGo.mn

2018-11-29 17:16 GMT+8

Дэлхийн мисс-2018 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Э.Энхриймаа интернэт санал асуулгаар www.missworld.com сайт дээр 2-р байранд, “Model Power Live” сайт дээр 4-р байранд явж байна. Тэрээр авъяас үзүүлбэр дээрээ үзүүлсэн монгол бүжгээрээ шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч Дэлхийн гоо бүсгүй 2018 тэмцээний нээлдэнд бүжиглэхээр болжээ.

Одоогоор бидний хамгийн том өрсөлдөгч бол 1 группт багтаж байгаа Тайланд орон юм. Цөөхөн ч гэлээ монголчууд бид цаг мөчтэй уралдан мисс бүсгүйгээ эрчимтэйхэн дэмжээд 9000 санал нэмж өгч чадвал Энхриймаа маань группдээ тэргүүлэх боломжтой болох юм. World miss  2018 сурвалжилж буй том том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай Монгол, Тайланд хоёр улсын өрсөлдөөнийг анхааралтай ажиглаж байна. Учир нь одоогоор хамгийн хүчтэй өрсөлдөөнийг интернэт орчинд явуулж байгаа 2 орноор Монгол, Тайваныг онцлоод байна. 69 сая иргэнтэй Тайланд улсын эсрэг 3 сая гаран иргэнтэй Монгол улс маш чадварлаг өрсөлдөж байгааг энэ тэмцээний ажиглагчид хүний тоо ихдээ биш ард түмэн нь нэгдэж чаддагтай холбоотой байдгийг Монгол улсын иргэд харуулахаар зорьж байна хэмээн дүгнээд байгаа билээ.

Өчигдөр дуусгахаар товлоод байсан санал асуулгын хугацааг зохион байгуулагчид хойшлуулж 11-р сарын 30-ны 17 цагт өндөрлөхөөр тогтсон байгаа тул монголчууд аа, монгол бүсгүйнхээ төлөө  өнөө, маргааш хоёрхон өдөр саналаа идэвхтэй өгцгөөе!

Та дараах линкээр орж саналаа өгнө үү!

https://missvo.modelpowergd.com/en/#/detail?id=87

Заавар: дээрх линкээр орсны дараа Like гэсэн товч дээр дараад Фэйсбүүк эрхээрээ нэвтэрч орох сонголтыг хийнэ. Үүний дараа гарч ирэх Vote for бичиг дээр дараад л болоо. Та 24 цаг тутамд 1 санал өгч болно. Интернэтийн ачааллаас болж энэхүү сайт маань гацаж, удах тохиолдол байх бөгөөд бага зэрэг хүлээж, эсвэл хуудсаа дахин ачааллаж болно. /Компьютерээс хандвал илүү хурдан орж байгаа/

Эсвэл дараах бичлэгийн дагуу өгч бас болно:

Санал асуулгаар өнгөрсөн шөнө Солонгос Хятад зэрэг орнуудыг ардаа орхисон байгаа.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1544 санал өгсөн байна.

Дээшээ