УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд мөн саналыг дэмжсэн юм. Иймд өнөөдөр У.Хүрэлсүхийг огцруулах эсэх, түүнтэй хамт Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах талаар хэлэлцлээ. Та чуулганы хуралдааны видео бичлэгийг фэйсбүүк дэх Gogo.mn хуудаснаар үзэж болно. Хуралдааны үеэр гишүүдийн илэрхийлсэн байр суурийг унших бол энд дарна уу.
Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөө шөнө Баян-Өлгий, Увс, Ховдын нутгаар, маргааш өдөр Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар, Автотээврийн үндэсний төвийн дарга П.Дэлгэрнаран нар гадаадын хөрөнгө оруулалттай тээвэрлэгч аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтнуудтай уулзсан юм. Уулзалтаар Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийг хэрэгжүүлэхэд аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд жолооч нарт нэг удаагийн рейс буюу бүтэн эргэлтээр тээвэрлэлт хийх цалинг олгохоор тогтлоо.
Дэлхий дахинд 36.9 сая хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа бол Монгол Улсад 2018 оны аравдугаар сарын байдлаар 266 хүн бүртгэгдэж, 42 хүн энэ халдварын улмаас хорвоог орхижээ. Халдвар авсан хүмүүс 100 хувь бэлгийн замаар халдварласан бөгөөд шивээс, хар тамхи хэрэглэх, эмнэлгийн мэс ажилбарын багажаар дамжин халдвар авсан гэдэг нь ташаа мэдээлэл гэв.
Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа. Уг хуралдаанаар эрчим хүчний системийн горим ажиллагаанд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, оргил ачааллын үеийн импортын урсгалыг багасгах, доголдол гарсан үед тодорхой хугацааны нөөц эх үүсвэрээр хангах зорилгоор нарны эрчим хүчний эх үүсвэрт суурилагдсан, энерги хуримтлуулах технологитой ашиглалтын хугацаа 10 жилээс багагүй байх цэнэг хураагууртай байхыг ажлын даалгаварт тусгалаа.