Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Гоёл" наадмын шилдгүүдийг шалгарууллаа.
31 дэх жилдээ болсон "Гоёл-2019" наадмын ТОП МОДЕЛИОР 14 жил загвар өссөн Н.Сарнай тодорлоо. Энэхүү хүндтэй шагналыг 2014 оны топ модель, "Андра модель" агентлагийн захирал Х.Бадамгэрэл гардуулсан юм.
Топ модель Н.Сарнайгаас сэтгэгдлийг нь сонсоход:
"Маш их баяртай байна. 14 жилийн хөдөлмөрөө үнэлүүлээд топ модель болсондоо баяртай байна. Үнэхээр догдолж байна. Маш гэнэтийн цочирдмоор сюрприз байлаа. Би хоёр хүүхдээ ойрхон зайтай төрүүлээд дөрвөн жил завсарлаад өнгөрсөн жилээс ажилдаа орсон. 14 жилийн хугацаанд Дизайнеруудын холбооны бүхий л үйл ажиллагаанд оролцож ирсэн. Өнөөдөр ингээд зогсож байгаадаа маш их баяртай байна. Намайг дэмждэг хүн болгонд баярлалаа" гэлээ.
ГРАНПРИ шагналыг "Эвсэг" кашмерийн хамт олон хүртлээ
Загвар зохион бүтээгчдийн ур ухаан шингэсэн чамин хийц бүхий бүтээлүүдээ танилцуулдаг уг наадмын хамгийн шилдэг шагнал болох Дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит ГРАНПРИ шагналыг "Эвсэг" кашмерийн хамт олон хүртсэн бол Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор "Дархан минж" компани тодорлоо.
"Гоёл" наадмыг угтсан загварын долоо хоногт дизайнеруудын урласан бүтээлийг загвар өмсөгчид толилуулсан бөгөөд тэдгээрээс өнөөдөр 50 загвар өмсөгч оролцож, Шилдэг эрэгтэй моделиор О.Хэрлэн, эмэгтэй моделиор Ц.Алтантуяа шалгарсан юм. Мөн дэд байрын шагналыг загвар өмсөгч О.Ариунзул хүртлээ.
ГОЁЛ-2019 НААДМЫН ШИЛДГҮҮД
Керасис брэндийн шагнал
- дизайнер Б.Батзогсоол
- модель Гэрэлсүрэн, Эрдэнэцэцэг
Cesar's брэндийн шагнал Болор-Эрдэнэ
Шилдэг make up artist Crystal salon Болор
ДИЗАЙНЕР/ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭХ ТОВЧОО
Тусгай байр дизайнер Б.Гэрэлмаа
Шилдэг ирээдүйтэй залуу дизайнер "Bortua" Б.Балжинням
Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнер Б.Гантболор
Гоёлын хувцасны шилдэг дизайнер "GEM" Ч.Болормаа
Үндэсний хувцасны шилдэг дизайнер Ц.Уянга "Black swan" коллекц
Уран сэтгэмжтэй хувцасны шилдэг дизайнер Бажуна
Шилдэг загвар зохион бүтээх товчоо "Дархан минж" компани
Дизайнер Д.Түвшин агсны нэрэмжит гранпри шагнал "Эвсэг" кашмер компани
ЗАГВАР ӨМСӨГЧИД
Тусгай байр
- Б.Мөнгөнчимэг
- Ашилай /ӨМӨЗО/
Дэд байр О.Ариунзул
Шилдэг фото модель Б.Шүрэнцэцэг
Шилдэг эрэгтэй модель О.Хэрлэн
Шилдэг эмэгтэй модель Ц.Алтантуяа
Топ модель Н.Сарнай