“Топ 100”-д багтдаг чинээлэг эрхмүүдийн хөрөнгийн өөрчлөлтийг тооцдог “Bloomberg”-ийн тэрбумтнуудын индекс сүүлийн хоёр сард 5.1 хувиар буураад байна.
Өөрөөр хэлбэл чинээлэг 100 эрхмийн дундаж хөрөнгө аравдугаар сар гарснаас хойш буурсан гэсэн үг юм. Ялангуяа Марк Закербергийн хөрөнгө хамгийн их хэмжээгээр буюу он гарснаас хойш 17.8 тэрбум ам.доллароор буурчээ.
“Facebook” компани хэрэглэгчдийн мэдээллийг алдсан, мөн удирдах зөвлөлийн түвшинд үүссэн сорилтууд нь тус компанийн хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, улмаар он гарснаас хойш 20 гаруй хувиар унасан байна. Харин Испанийн Атлетико Мадрид клубийн 20 хувийг эзэмшдэг Ван Жианлиний хөрөнгө он гарснаас хойш 11 тэрбум ам.доллароор буурсан байна. Тэрбээр БНХАУ-ын томоохон бизнесменүүдийн нэг, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн “Dalian Wanda Group”-ийг үүсгэн байгуулагч юм.
Б.Дөлгөөнзул