Ардчилсан Намын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай намаасаа хасах шийдвэр гаргажээ.
Мөн УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасахаар болсон байна.
АН-ын дарга С.Эрдэнэ "Намын дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэхээр боллоо. АН-ын үндсэн дүрмийн хорооны хуралдаан болж дараах шийдвэрийг гаргалаа" гэсэн юм.
Сахилгын шийтгэл ногдуулах тухай АН-ын даргын тушаал гарсан бөгөөд тушаалд ЖДҮ-ийн асуудлаар хариуцлага хүлээлгэх асуудлаар улс төрийн намын шийдвэр гаргасан ч дагаагүй тул ийн шийдвэрлэжээ.
Л.Болд, Д.Мурат нар зөвхөн эсрэг санал өгсөн бол Ж.Батзандан намын эв нэгдлийн эсрэг асуудлаар удаа дараа мэдээлэл өгсөн тул намаасаа хассан гэдгийг С.Эрдэнэ хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн намын гишүүнчлэл байхгүй болж байгаа ч УИХ-ын гишүүн хэвээр үлдэх юм.
Ж.Батзанданг намаасаа хассан гээд Л.Болд, Д.Мурат нар мөн намаасаа гарч АН УИХ-д бүлэггүй болох дээрээ тулсан ч АН энэ шийдвэрээсээ буцахгүй гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ хэллээ.