Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Зам тээврийн сайд Я.Содбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нарыг албан тушаалаас нь чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон талаар мэдээллээ.
Я.Содбаатар өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн бол Ц.Цогзолмааг кабинетийнхаа эсрэг кноп дарсан хэмээн чөлөөлөхөөр болжээ.
Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа болон нэр бүхий 26 гишүүний Ерөнхий сайдыг огцруулах саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн.
Ингээд УИХ-ын чуулганы хуралд санал өгсөн 73 гишүүний 40 нь Засаг тогтвортой ажиллах нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газрыг хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар яг одоо мэдээлэл хийж байна.