Швед гаралтай Юүтүбчин, “PewDiePie” нэрээрээ алдаршсан Феликс Кжелбергийн дагагчдыг нэмэх давалгаа хүчээ аваад багагүй хугацааг өнгөрүүлж байгаа билээ. Учир нь олон жилийн туршид хамгийн олон дагагчтай Юүтүбчин байсан түүнд энэ жил өрсөлдөгч гарч ирсэн нь Энэтхэгийн хөгжмийн продакшин болох T-Series байв.
Энэхүү нийтлэлийг бичиж байх үед дууны клип, киноны трэйлер оруулдаг T-Series суваг 73 сая 130 мянган дагагчтай байгаа бол төрөл бүрийн хөгжилтэй бичлэг оруулдаг PewDiePie 73 сая 450 мянган дагагчтай байгаа юм.
Хоёр сувгийн дагагчдын тоог дараах бичлэгээс үзнэ үү.
Өрсөлдөөн ширүүсэх тусам PewDiePie-ын фэнүүд постер байрлуулах, зурагт, радиогоор сурталчилгаа явуулах, дуу зохиох зэргээр PewDiePie-г дагаж, T-Series-г дагахаа болих уриалгыг түгээж байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн хэдэн өдрүүдэд энэхүү давлагаа улам эрчимжсэн болохыг батлах нэг үйл явдал болов. Тодруулбал, интернетэд холбоотой олон тооны принтерүүдийг нэгэн этгээд хакердаж PewDiePie-г дагахыг уриалсан захидлуудыг хэвлэжээ.
Тус захидалд товчхондоо, “Одоогоор хамгийн олон дагагчтай PewDiePie зөвхөн Болливүүдийн трэйлэр, дуу л оруулдаг T-Series сувагт гүйцэгдэхэд ойрхон байна. Тиймээс PewDiePie-г дагаарай” гэсэн утгатай.
Харин технологийн Verge сайтаас өөрийгөө энэхүү хакерыг хийсэн гэх жиргээчтэй холбогдоход тэрээр “Интернетэд холбоотой 800 мянган принтерийг хакердаж, хүссэн зүйлээ хэвлүүлэх боломжтойг олж мэдээд туршаад үзэхээр шийдсэн. Тэгэхдээ зөвхөн 50 мянган принтерийг хакердахаар онилсон бөгөөд энэ бүгдийг сурахад ердөө 30 минут л хангалттай байлаа” гэжээ.
Эх сурвалж: theverge.com