ФОТО: 60 гарсан ч өдөр бүр хос хувцас өмсдөг Япон хос

Э.Онон GoGo.mn

2018-12-04 11:20 GMT+8

Цуёоши болон Томи Секи нар 2016 оноос хойш хос хувцас өмссөн зургаа инстаграм хуудсандаа нийтэлж эхэлснээр олон мянган дагагчтай болжээ. Тэдний инстаграм хаяг нь bonpon511 гэсэн нэртэй бөгөөд одоо 780,000 гаруй дагагчтай юм байна.

60 гарсан ч хосууд өдөр бүр өнгө, загвар нь төстэй хос хувцас өмсдөг. Тэд ойрхон дэлгүүр гарахдаа ч, гэртээ байхдаа ч байнгын хос хувцас өмсдөг гэнэ.

Хосууд 1980 онд хуримаа хийсэн бөгөөд гэрлээд 38 жил болжээ. Тэд Токиод урлагийн сургуулийн оюутан байхдаа нэгэн фестивал дээр танилцсан байна.

Томи хэлэхдээ “Биднийг хүмүүс загварлаг хувцасладаг гэж боддог. Гэхдээ бид энгийн загвартай, хэн ч худалдаж авах боломжтой дундаж үнэтэй хувцас өмсдөг” гэж Guardian-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Хувцаслалтаас гадна тэд тэтгэвэрт гарах нь амьдралын хоёр дахь шинэ хуудас гэдгийг бусад хосуудад ойлгуулахыг хүсдэг аж. Томи “Одоо бид өөрийнхөөрөө байж, бүхнийг хийх цаг завтай болсон. Тэтгэвэрт гарах нь үнэндээ маш хөгжилтэй. Ялангуяа хамтдаа хийхэд зугаатай байдаг зүйлээ олох нь маш чухал” хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Guardian

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1546 санал өгсөн байна.

Дээшээ