Майкрософтын Оффис програмуудын өнгө төрх шинэчлэгдэв


2018-12-04 14:15 GMT+8

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг Оффис програмууд хамгийн сүүлд 2013 онд өнгө төрх, дизайны өөрчлөлт хийж байсан билээ. Тэгвэл таван жилийн дараа буюу өнгөрсөн долоо хоногт Майкрософт ээлжит өөрчлөлт, шинэчлэлтээ албан ёсны блогоороо дамжуулан зарласан юм.

Тус блогт “Байрлал, ажил мэргэжил, насны хувьд ондоо нэг тэрбум гаруй хүмүүс Оффис програмуудыг ашигладаг. Тэдгээр хүмүүс хуучинтай харьцуулбал харьцангуй өөр төхөөрөмж, өөр нөхцөл байдалд ажилладаг болсон тул бид ч мөн энэ өөрчлөлттэй уялдуулан шинэчлэлт хийлээ. Жишээлбэл програм бүрдээ хүчирхэг хиймэл оюун ухаан суурилуулсан тул ашиглахад улам бүр хялбар болж чадсан.” хэмээн бичжээ.

Оффис програмуудын шинэ айконуудтай танилцана уу.

Ийнхүү олон талаараа шинэчлэгдэн сайжирч, илүү ухаалаг болсон оффис програмууд ирэх саруудад хэрэглэгчдэд хүрэх ажээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Хотын дарга Су.Батболдын ажлыг Та хэрхэн дүгнэх вэ?
Нийт 1545 санал өгсөн байна.

Дээшээ