“Монгол Улс дахь авлигын нөхцөл байдал: Судалгаа, шинжилгээ- анализ” онол, практикийн бага хурал өнөөдөр Авлигатай тэмцэх газарт боллоо.
Уг судалгааг Азийн сан Сант-Марал сантай хамтран аймаг, сум, нийслэлийн иргэдийн дунд энэ оны 3-4-р сард явуулжээ. Энэ судалгаа нь авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох арван ес дэх удаагийнх бөгөөд 2006 оноос хойш хийж буй уг судалгаагаар авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын талаарх олон нийтийн хандлагын өөрчлөлтийг гаргах зорилготой.
Жил бүрийн судалгаагаар Монгол Улсад тулгарч буй гол асуудлын талаар илүү гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ Монголын Засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо цаашид хөгжүүлэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр оруулахыг хичээдэг болохыг Азийн сангаас онцолжээ.
Ч.Даваасүрэн: ШУДАРГА ЁС ЯРЬЖ БАЙГАА Ч АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХҮСЭЛ УЛСТӨРЧДӨД АЛГА
Монгол Улсад авлига буурсан уу, өөрчлөгдсөн үү, нөхцөл байдал ямар байна гэдэг талаар тус хуралд оролцож, илтгэл танилцуулсан судлаач Ч.Даваасүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр,
-АТГ байгуулагдсан цагаас хойш Азийн сан, Трансперенси интернэйшнл олон улсын байгууллагатай хамтран гаргасан бүх судалгааг нэгтгээд дүгнэлт хийлээ. Авлига гэдэг зүйлийг ерөнхийд нь нэгтгээд системийн хувьд харвал буураагүй байна. Нөхцөл байдал, ялангуяа цар хүрээний хувьд тэлсэн байна. Мөнгөн дүн, хэмжээ гээд илэрч буй хэлбэрийн хувьд томорсон байна. Тухайлбал, Засгийн газрын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл, тодорхой салбарын үйл ажиллагаа руу чиглэсэн авлига ихэссэн. Шалтгаан нөхцөлийн хувьд хэвээр хадгалагдаж, илүү ужиг, урхаг хэлбэртэй болсон байна.
Судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь төрийн үйлчилгээг авахын тулд хахууль өгдөг байсан бол 2018 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар энэ тоо 4.8 хувь болж буурсан
Нөгөө талаас сайн зүйл нь гэвэл жижиг түвшний, төрийн үйлчилгээний байгууллагууд дээр төрийн албан хаагчдад хээл хахууль өгдөг байдал нь буурсан байна. Энэ судалгааг Азийн сангаас жил бүр явуулдаг бөгөөд өмнө нь судалгаанд хамрагдсан иргэдийн 30 хувь нь төрийн үйлчилгээг авахын тулд хахууль өгдөг байсан бол 2018 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар энэ тоо 4.8 хувь болж буурсан. Төрийн үйлчилгээний салбарт, төрийн албан хаагчдад иргэдийн зүгээс тавьж буй шаардлага сайжирч, иргэд олон нийтийн мэдлэг дадал мөн сайжирсан, түүнээс гадна аливаа алдаа дутагдлыг дээд шатны байгууллагад мэдээлдэг нөхцөл байдал бий болж буй учраас ийн буурсан. Гэвч нөгөө талдаа том түвшиндээ ноцтой болж байна гэлээ.
Энэ нь АТГ-т “муу” үнэлгээ өгөх нөхцөлийг бий болгож буй эсэх талаар тэрбээр ийн тайлбарласан. “АТГ ажлаа муу хийж байна уу гэхээр хоёр талтай. 2009 онд хийсэн судалгааны тайлангийн дүгнэлтэд “Засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг сайжруулах шаардлагатай байна. Энд асуудал байна” гээд бичиж байсан. Тэгэхээр судалгаа шинжилгээний дүгнэлтэд үндэслэж үйл ажиллагаа явуулах нь учир дутагдалтай байна. Нөгөө талаар АТГ судалгаа, шинжилгээний үр дүнгээ бодит ажил хэрэг болгох тал дээр дутмаг байна. Судалгаа, шинжилгээтэй холбоотой үр дүнгээ өгч буй ажлууд бий. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж мэдүүлэг авдаг болсон, хуультай болсон гээд. Гэвч бас хараахан бүгдийг нь ажил хэрэг болгож чадахгүй байна.
“Улс төрийн намын, сонгуулийн санхүүжилтэд асуудал байна, зохицуулах шаардлагатай байна” гэдгийг 2008 оноос хойш судалгааны тайландаа бичсээр ирсэн. Өнөөдөр юу болж байгаа билээ. Тэгэхээр нэг талаас авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл улс төрчид, төр засагт алга. Аман дээрээ шударга байдал, ард түмэн гэж ярьдаг ч үүндээ чиглэсэн алхам хийж байгаа нь бодит байдал дээр ямар байна гэдгийг харж болохоор байна.
Ц.Шинэбаяр: АЙМГУУДЫН ЗДТГ-ЫНХАН ХАМГИЙН ТААРУУ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ
АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяраас энэ удаагийн судалгааны үр дүн болон онцлогийн талаар тодрууллаа. Тэрбээр,
-Авлига нь далд нууц аргаар үйлдэгддэг. Гэхдээ илрэл нь нүдэнд харагдаж байдаг. Тийм учраас бид жил бүр энэ судалгааг хийдэг. Ингэхдээ хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлсэн. Энэ судалгаанд яам, агентлаг, аймаг нийслэлийн ЗДТГ буюу төрийн үйлчилгээг голлон үзүүлж байгаа байгууллагуудыг хамруулсан. Судалгааны дүнгээс харахад өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна.
Төрийн байгууллагын шударга байдал, ил тод байдал, манлайлал нь буурсан байна
Тодруулбал, Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ гэсэн малгай дор хийгдэж байна. Тэгэхээр төрийн байгууллагын шударга байдал, ил тод байдал, манлайлал нь буурсан байна. Авлигын нөхцөл байдал хүндэрч, муудсан байна гэсэн үг л дээ. Яам, агентлаг, ЗДТГ-ын үйл ажиллагааг үнэлэхээс гадна төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч байгаа юм. Хүмүүсийн өгсөн хариултуудаас үнэлэлт дүгнэлт хийгээд үзэхээр авлигын нөхцөл байдал хүндэрсэн, илүү түгээмэл болсон байна гэсэн. Дээр нь дараагийн 2-3 жилд сайжрах төлөв байхгүй гэсэн үзэл бодолтой байна.
Төрийн байгууллага тэр дундаа аймгуудын ЗДТГ-ынхан хамгийн тааруу үзүүлэлттэй байна. Энэ нь тухайн ЗДТГ-ын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ажиллагсдын ёс зүй, ур чадвар, бусадтай харилцах харьцаа, төсөв мөнгөө зарцуулж байгаа байдал зэрэгтэй нь холбоотой. 2013 оноос хойш ЗДТГ-ынхан өөрсдөө төсөв хөрөнгөө зарцуулдаг болсон. Сая АТГ-ынхан орон нутагт ажиллахад ч энэ байдал ажиглагдсан. Тухайлбал, тендер, худалдан авах ажиллагаанд булхай луйвар оруулдаг явдал байна. Орон нутагт ажилласан тайлан гарахаар тодорхой тоо баримттай жишээ тодорхой болох байх гэлээ.
АТГ 2007 ОНООС ХОЙШ ХАМГИЙН МУУ ҮНЭЛГЭЭГ ЭНЭ ЖИЛ АВЧЭЭ
Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох судалгаа 2018-ын гол үр дүн:
- Авлига болон түүний үзүүлэх нөлөөлөл олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Монгол Улсад тулгарч буй гол асуудлын хувьд авлига өнгөрсөн жилийнхээс урагшилж, одоогоор хоёрдугаарт орж байна.
- 2014-2015 оны хооронд авлигын түвшний үнэлгээ нэмэгдсэн нь дараагийн жилүүдэд байдал муудна гэсэн ойлголтыг оролцогчдод төрүүлэхэд хүргэсэн. Төрийн албан тушаалыг авлигад ашигладаг талаарх төсөөлөл мөн үүнтэй холбоотой.
- 2006 оноос хойш “улс төрийн намууд”, “парламент”, “засгийн газар” гэх мэт улс төрийн байгууллагуудад өгөх олон нийтийн үнэлгээ улам муудсаар өнөөдөр авлигад хамгийн их автсан байгууллагад тооцогдож байна.
- Олон нийт амьжиргааны түвшний доройтлыг “их авлига”-ын өсөлттэй холбож үзэх нь улам бүр нэмэгдэж байна.
- Авлигатай тэмцэх газар авлигын эсрэг тэмцэх ёстой хамгийн гол байгууллагад тооцогдоаж байгаа хэдий ч 2006 оноос хойшхи хамгийн тааруу үнэлгээг 2018 онд авчээ.
- Авлигатай тэмцэх өөр нэг удирдагчийн хувьд Ерөнхийлөгчийн нэр хүнд нэлээд сайжирсан.
- Телевизийн сувгууд нь авлигын талаарх мэдээлэл олж авах хамгийн түгээмэл хэрэгсэл хэвээр байна. Гэвч өнөөгийн чиг хандлага үргэлжилбэл дараагийн хэдэн жилд телевизээс илүү мэдээ авах гол эх сурвалж нь фэйсбүүк болж магадгүй байна.