“Пи Эм Ай Монголиа Чаптер” ТББ-аас зохион байгуулсан “Ирээдүйг Бүтээлцэх Төслийн Удирдлага” олон улсын бага хурлын онцлох илтгэлүүдийн нэгийг танилцуулсан “Huawei Techonologies” ХХК-ийн Монгол дахь энтерпрайз бизнес хариуцсан захирал Т.Эрдэнэхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Олон шинэ технологи богино хугацаанд гарч буй өнөө үед түүний хөгжлөөс хоцрохгүй байх нь байгууллагуудын бас нэгэн шалгуур болон хувирч байна. Бизнесүүд болон байгууллагууд олон төрлийн технологиудаас ямар технологи урт хугацаанд хамгийн их ашигтай, үр нөлөөтэй байхыг сонгоход хүндрэл үүсдэг. Үүнд бизнесийн цар хүрээ, үйл ажиллагааны үзүүлэлт гэх мэт олон төрлийн асуудал хөндөгдөнө. Жишээ нь хиймэл оюун ухааныг ямар түвшинд, ямар зорилгоор, яаж ашиглах вэ? Эсвэл уг технологиудыг ашиглах нь тухайн байгууллагад ямар үр нөлөөтэй вэ гэдэг зүйл яригдаж эхлэдэг.
“Huawei Technologies” группийн Ерөнхий өөрчлөлтийн алба буюу Chief Transformation Office (CTO) бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагуудад ямар технологийн шийдлийг юунд зориулж хэрхэн ашиглах талаар зөвлөхөөс гадна үүнтэй хамт бүрэн хэмжээний шинэ бизнес загвар санал болгодог.
Танай байгууллагын CTO буюу ерөнхий өөрчлөлтийн албаны гол зорилго юу вэ?
“Huawei” зөвхөн харилцаа холбооны компаниудыг дэмжээд зогсохгүй бүх төрлийн үүлэн технологи, мобайл гүйлгээ болон бусад интернетийн технологиудаас (IoT) ашиг олж, үйл ажиллагаагаа өргөжүүлж болох бүх төрлийн босоо үйлдвэрлэл болон зах зээлийг анхаарч, дэмжиж ажилладаг. Өөрчлөлтийн буюу хувьслын эцсийн зорилго нь зах зээлийн хамрах хүрээ болон нөлөөг тэлж, уг экосистемд багтаж буй бүх харилцаа холбооны компаниуд, төрийн байгууллага, тоног төхөөрөмж болон програм хангамжийн үйлдвэрлэлийн компаниуд бүгд уг өөрчлөлтөөс ашиг тус хүртэх ёстойд байдаг. Энэ нь манай компанийн ерөнхий өөрчлөлтийн албаны (CTO) гол зорилго мөн.
Багуудын стратеги боловсруулалт, хэрэгжүүлэлтэд юуг нэн түрүүнд анхаарч ажилладаг вэ?
Эхлээд дотооддоо “Huawei”-ийн ахлах ажилтнуудтай цуг ажиллаж, стратегийн гол зорилгыг тодорхойлдог. Ажлууд нь том хэмжээний, төвөгтэй, нарийн цар хүрээтэй байдаг учраас багууд судалгаа ба хөгжүүлэлт (R&D), маркетинг ба борлуулалтын гэх мэт олон багаас бүрддэг. Бид хөтөлбөр менежментийн газраар (Program Management Office) дамжуулан бүх багуудад мэдлэг солилцох боломж олгон, гол утга санааны болон зорилгын зохицуулалт, нөөц ашиглалтыг хангаж ажилладаг.
Үйл явдлыг харилцагч талд ойлгомжтой хэлж ойлгуулж чадахгүй бол өөр аргаар ойлгуулах хэрэгтэй.
Төслийн удирдлагын аргууд болох – хүрхрээ (waterfall), ажайл (agile), болон хосолмол (hybrid) аргуудын аль аргыг танай байгууллага голчлон ашигладаг вэ?
Хосолсон байдлаар ашигладаг. Жишээ нь, Үндэсний мэдээллийн харилцаа холбооны төсөл байлаа гэхэд үүнд хүрхрээ (waterfall) төслийн аргыг ашиглах нь илүү тохиромжтой. Учир нь уг төсөл олон төрлийн оролцогчтой. Үүнд шат дараалсан дүгнэлт гаргах боломжтой аргыг ашиглах нь тохиромжтой. Гэхдээ тухайн төсөл дотор бас ажайл аргыг ашиглах боломжтой ба ялангуяа тендерт оролцох үед уг аргыг ашиглах нь маш их үр дүнтэй.
Байнга туршиж, туршлагаасаа суралцаж, сайжруулах нь тендерт амжилттай оролцоход тусалдаг. Энэ нь интервал үе шаттай, хяналт тавихад тохиромжтой учраас тухайн төслийн өртөг, чанарыг илүү сайжруулахад тусалдаг.
Танай компанийн төслийг амжилттай удирдахад тулгардаг гол бэрхшээл юу вэ?
Хамтын ажиллагаа. Төслийн удирдлагын үндсэн гурван асуудал болох хугацааны төлөвлөлт, төсөв, болон ажлын цар хүрээг математик аргачлалаар шийдвэрлэх боломжтой ч харилцааны менежментэд боломжгүй байдаг. Чадварлаг харилцаа, хамтын ажиллагаа маш их туршлага шаарддаг. Жишээ нь надад байнга анзаарагддаг нэг зүйл бол нэг талын зорилгыг нөгөө тал нь хүлээж аваагүйгээс болоод шахалт үзүүлэх эсвэл бусад төрлийн бэрхшээлүүд тулгардаг. Бид өөрсдөдөө “Хэрэв та болсон үйл явдлыг харилцагч талд ойлгомжтой хэлж ойлгуулж чадахгүй бол өөр аргаар ойлгуулах хэрэгтэй” гэж захидаг. Үр дүнтэй харилцаа гэдэг нь зөвхөн тайлбарлагч талын чадвараас биш, харилцагч тал хэр сайн ойлгож байгаагаас мөн шалтгаалдаг.
Юу төслийн багийн болон харилцагч талын харилцааг илүү үр дүнтэй болгодог вэ?
Манай компанийн инженер, бүх менежер, удирдах албан тушаалтнууд хоорондоо шууд харилцдаг. Тэдгээр хүмүүс заавал удирдах албан тушаалтан, эсвэл тухайн төсөл болон шийдлийн эзэн байх албагүй. Энэ нь тухайн төслийн талбарт гардан ажилладаг хүмүүс байж болох ба тухайн шийдлийг үнэхээр сайн эзэмшсэн байх ёстой. Тэндээс эхлээд нөлөөллийн цар-хүрээ, тойргоо өргөжүүлж болно. Үүнд тухайн оролцогч талуудыг албан ёсны нөлөөтэй ба албан бус нөлөөтэй гэж ангилж болдог. Жишээ нь, компанийн гүйцэтгэх захиралд таны дэвшүүлж буй төсөл таалагдаж болно. Гэхдээ тухайн төслийг хэрэгжүүлэх хүн гүйцэтгэх захирал биш. Иймд таныг маш сайн ойлгосон байх ёстой хүмүүс нь инженерүүд.
Төслийн удирдлагын танай байгууллагад өгдөг үнэ цэнэ юу вэ?
Энэ компанид ажиллах хугацаанд хүмүүс төсөл хэрэгжүүлэхэд хангалттай цагтай эсвэл төсөвтэй байлаа гэж хэлснийг сонсоогүй. Хэзээ ч тийм хангалттай байхгүй. Тиймээс төслүүдийг үр ашигтай, стратегийн хувьд уялдаатай хэрэгжүүлэхийн тулд төслийн удирдлага зайлшгүй шаардлагатай.
Гурван талт саад бэрхшээл болох төсөв, хугацаа, ажлын цар хүрээг амжилттай удирдах нь хангалтгүй. Сайн харилцаа, хамтын ажиллагаагүйгээр уг гурван асуудлыг шийдэх нь төвөгтэй. Миний ажиллах хугацаанд олон төрлийн томоохон төслүүдэд хэчнээн төлөвлөлт, арга хэрэгсэлтэй байсан ч тааруу харилцаа, үл ойлголцлоос болж төсвийн болон хамрах хүрээний хэтрэлт, төсөл бүтэлгүйтэх зэрэг асуудлууд гарч байсан. Иймд олон төрлийн оролцогчтой уулзаж, эцсийн хугацаа, төсөв, захиалагчийн чанарын шаардлага зэргийг цаг ямагт шийдвэрлэж, хянаж явахыг түрүүнд тавьдаг.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.