УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа АН-ын дарга С.Эрдэнэд намын гишүүнчлэлээс татгалзах тухай бичгээ нийтэлсэн байна.
Энэ талаар АН-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Албан ёсоор намаас гарах тухай хүсэлтээ ирүүлээгүй байна” гэсэн юм.
АН-аас өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас дөрвөн жилийн хугацаанд хасах, Л.Болд, Д.Мурат нарын тус намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрөв хүртэл жилийн хугацаагаар хасах шийдвэрийг гаргаснаа танилцуулсан.
Үүний дараа Ж.Батзандан болон Л.Болд нар мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ дахь АН-ын бүлгээс гарч байгаа талаараа мэдээлсэн.
Харин энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын гишүүнчлэлтэй хэвээр байгаа тохиолдолд намын бүлгээс гарах хууль зүйн үндэслэл байхгүй талаар тайлбарлаад байсан юм.
УИХ-ын Л.Болд намын гишүүнчлэлээс татгалзах тухай бичигтээ “Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна” гэжээ.