-Төрийн албан хаагчдад-
Албан хувцаслалт нь тухайн байгууллагын маркетингийн үргэлжлэл байдаг бөгөөд албан хувцаслалтад тавих үндсэн шаардлагын талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор Б.Гүндэгмаагийн зөвлөгөөг хүргэсэн.
Ажил хэрэгч хувцас гэдэг илүү дутуу маяггүй, хамгийн даруу хэр нь сонгодог элементүүд нь зөв байдаг. Жирийн албан хаагчаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хувцаслалтын соёлыг мэдэхгүйгээс алдаа гаргах тохиолдол бий.
Тэр дундаа төрийн албан хаагчид хувцаслалтдаа анхаарах цаг болсныг Б.Гүндэгмаа онцолсон юм.
Учир нь орчин үеийн, брэндийн гэх бүх зүйлсийг л төрийн албан хаагчид хэрэглэж байна. Бүгд биш хэдий ч дийлэнхдээ төрийн албан хаагчид хамгийн баян тансаг, гоё ганган болсон дүр зураг бий болжээ.
Төрийн албан хаагч болохын тулд тодорхой хэмжээний “золиос” хэрэгтэй. Үүний эхнийх нь өөрт байгаа гоё ганган, үнэтэй эдлэл хувцаснаас татгалздаг гэдгийг санахад илүүдэхгүй. Гэхдээ зөвхөн ажлын цагаар. Бусад үед юу эдэлж, хэрэглэх нь таны асуудал юм.
Төрийн албан хаагч хэт үнэтэй хувцаснаас татгалзах хэрэгтэй. Учир нь төрийн албан хаагч ард түмэнтэй илүү ойр байх ёстой учраас хэт ялгарсан байх нь сайн төрийн шинж биш.
Зарим улсад төрийн албан хаагч тодорхой хэмжээний үнийн дүнгээс дээш хувцас өмсөж, унаа унахгүй гэх мэт нарийн заадаг. Энэ нь эргээд нийгэмдээ чухал ач холбогдолтой. Тухайлбал, авлигаас сэргийлэх, сонирхлын зөрчилгүй харагдах гээд олон зүйлд нөлөөлдөг байна.
Мөн үнэт эдлэл, хэт үнэтэй гоёл чимэг хэрэглэхээс татгалзах нь зүйтэй.
Та "Соёлын довтолгоо" цувралын өмнөх нийтлэлүүдийг ЭНД дарж уншина уу.