Ирэх он Азийн олонх орны төв банкуудын хувьд санаа зовох зүйл багатай байх төлөв харагдаж байгаа нь сайн мэдээ юм. Morgan Stanley-ын Ази тивийг хариуцсан эдийн засагч Деи Тан АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хандлагатай байгаа ч чангатгах бодлогыг дагаагүй бүс нутгийн бодлого боловсруулагчид тогтвортой байдлыг эрхэмлэж буйг онцоллоо.
Тэрээр Сингапурт хэвлэлийнхэнтэй ярилцахдаа “Филиппинээс бусад Азийн олонх төв банк бодлогын хүүгээ идэвхтэй өсгөх бодлого явуулаагүй. Тэд холбооны нөөцтэй бодлогоо заавал уялдуулах шаардлагагүй гэж бодож байна. Энэтхэг, Индонезээс бусад оронд бодлогын хүү нь өсөөгүй буюу бага зэрэг өссөн байдалтай байгаа” гэжээ.
Morgan Stanley-ын эдийн засагчид ирэх онд ам.доллар суларч, АНУ-ын 10 жилийн бондын өгөөж 2.75 хувьтай байх нь шинэ зах зээлүүдэд онц нөлөө үзүүлэхгүй гэж дүгнэсэн. Энэ жил капиталын гадагш урсгал болон валютын хэлбэлзэлд өртсөн эдгээр улсад одоогоор урсгал тэнцэл сайжирч, инфляцийн эрсдэл зөөлрөөд буй.
2018 онд Азид ам.доллар чангарсны улмаас Энэтхэгийн болон Индонезийн рупи нэлээд хэлмэгдсэн ч ам.доллар сулрахад буцаад сэргэх боломжтой аж.
Хатагтай Тан цааш ярихдаа “Азийн олонх төв банк урсгал тэнцлийн ашигтай гарч байгаа учир ам.доллар чангарахад санхүүжилтийн бэрхшээл үүсэхгүй. Түүнчлэн Азийн макро үзүүлэлтүүд хяналтад байгаагаас гадна нэлээд нааштай үзүүлэлттэй байгаа”-г тэмдэглэв.
Дотоодын инфляци байдлыг хүндрүүлж болзошгүй авч Азийн ихэнх бүсэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханш гайхалтайгаар доошилжээ. Өмнөд Солонгос саяхан зорилтот хоёр хувийн түвшиндээ хүрсэн бол Сингапур, Тайланд, Тайваньд үнийн өсөлтийг хазаарлаж чадав.
Азийн тогтвортой төлөвийн гадна ганц Филиппин үлдсэн байна. Энэ нь гаднын гэхээс илүү дотоодын бэрхшээлээс үүдэлтэйг хатагтай Тан онцоллоо. Тухайлбал, тус улсын өр, зээлийн хэмжээ ДНБ-ий өсөлтөөс хоёр дахин илүү хурдацтайгаар нэмэгдэж байгаа юм. Хамгийн гол нь инфляци асар том асуудал болжээ.