ЗУРГААН САРЫН ХУГАЦААТАЙ ТӨВ БАНКНЫ ҮНЭТ ЦААСЫГ АРИЛЖААЛАХААР ШИЙДСЭН
Өнгөрсөн долоо хоногт Монголбанкнаас бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлж, 11 хувь болгосон. Энэ өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлөх болон ирэх жилийн төлөвийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-Mонголбанкны Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдаж, бодлогын хүүг нэг хувиар өсгөж, 11 хувь болголоо. Өмнө нь 2016 оноос хойш бодлогын хүүг нэмээгүй. Ийм шийдвэр гаргасан шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл юу байв?
-Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурлаараа бодлогын хүүг 11 хувь болгож нэмсэн нь макро эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдалд анхаарсан хэрэг.
Өөрөөр хэлбэл, энэ оны гуравдугаар улиралд 6.7 хувьтай гарсан эдийн засгийн өсөлтийг хамгаалж, цаашид тогтвортой хадгалах нь хамгийн чухал байгаа юм. Ингэснээр санхүүгийн тогтвортой байдал хадгалагдаж, санхүүгийн системд эрсдэл хуримтлагдахаас сэргийлэх боломжтой. Улмаар уг систем эдийн засгийг зээл, санхүүжилтээр тасралтгүй хангах, санхүүгийн зуучлалаа чөлөөтэй үзүүлэх боломж бүрдэх юм.
Нөгөө талаар, манай эдийн засаг уул уурхайгаас маш их хамааралтай хэвээр байна.
Тиймээс эдийн засгийн өсөлт, тэлэлт, амжилт хүссэн, хүсээгүй гадаад орчноос хамааралтай байгаа.
Энэ байдал ойрын хэдэн жилдээ үргэлжлэх төлөвтэй. Эдийн засгаа төрөлжүүлэхэд нэг талаас хөрөнгө мөнгө, нөгөө талаас хугацаа их шаарддаг. Тиймээс уул уурхайгаас хамааралтай орчинд бид бодлого, бизнесээ тогтвортой явуулахын тулд эрсдэлээ зөв харсан бодлого хэрэгжүүлэх нь чухал юм.
Энэ ч утгаараа 2016 оны наймдугаар сараас хойш бодлогын хүүг тасралтгүй бууруулсаар 10 хувь болгосон. Үр өгөөжөө ч өгсөн. Зээлийн жигнэсэн дундаж хүү 2021 орчим хувьтай байсан бол одоо 1718 хувь болж буурсан байна.
Нөгөө талдаа, энэ бодлого инфляцыг зорилтот түвшнээс алдалгүйгээр мөнгөний бодлогыг зөөлрүүлж ирсэн бөгөөд иргэдийн бодит орлого нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлсэн. Мөн гадаад нөхцөл байдал, гадаад валютын нөөцийн хүрэлцээг дээшлүүлэх зорилт давхар хэрэгжүүлсний үр дүнд одоо гурван тэрбум ам.долларын нөөцтэй болоод байна.
Гэхдээ үүнд бодлогын арга хэмжээнээс гадна гадаад зах зээлд үүссэн таатай нөхцөл байдал нөлөөлсөн. Тухайлбал, экспортын үнэ өсөж, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа бодлого, олон улсын байгууллагууддын дэмжлэг, гаднын хөрөнгө оруулагчдын хөрөнгийн урсгал зэрэгтэй холбоотой юм.
Энэ бүхэн бид гадаад зах зээлийн нөхцөл байдлыг маш сайн анхааралтай ажиглаж бодлогоо боловсруулах ёстойг харуулж байгаа юм. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүс ч хэрэглээндээ анхаарч, зохицуулах хэрэгтэйг сануулж байна.
-Та бодлогын хүү өсгөхөд нөлөөлсөн гадаад, дотоод орчныг тайлбарлалаа. Нөгөөтэйгүүр, эдгээр нь эрсдэл үүсэх нөхцөл байдал гэж харж байна уу?
-Бид цаг хугацааны хувьд маш эгзэгтэй үед байна. Гадаад орчин хаашаа явах нь тодорхой бус байна. Их 20-ын уулзалтын үр дүн, хоёр том гүрний дунд өрнөж байгаа худалдааны маргаан хэрхэн шийдэгдэх, мөн АНУ-аас нефть экспортлогч орнуудад тавьсан хориг арга хэмжээ хэр зэрэг нөлөөлөхөөс шалтгаална.
Цаашлаад АНУ-ын эдийн засаг хэдий хэмжээгээр өсөх, ямар төлөвтэй байх гэх мэтээр глобал эдийн засагт тодорхой бус байдал маш их байна. Энэ нь Монголын эдийн засагт юуны өмнө экспортын бараа бүтээгдэхүүний үнээр дамжиж нөлөөлнө.
Хоёрдугаарт, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээгээр дамжиж нөлөөлнө. Гуравдугаарт, хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид Монгол улсад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийг хэрхэн харж байгаагаас шалтгаална. Тиймээс хүссэн, хүсээгүй гадаад зах зээлээ харж бодлогоо хэрэгжүүлнэ гэсэн үг.
Энэ удаагийн бодлогын арга хэмжээний хамгийн том давуу тал нь олон нийтэд маш тодорхой мессеж өгч байгаа. Тухайн бизнесээ төлөвлөхдөө бизнесийн тэлэлт, өсөлт, хурд болон эрсдэлээ маш сайн тооцох нь зүйтэй. Эдийн засгийн өсөлтийг томруулахгүйгээр энэ түвшинд нь хадгалж авч үлдэж чадвал ирээдүйд манай эдийн засаг тогтвортой байна.
Өөр нэг өнцгөөс нь харвал, эдийн засгийн дотоод идэвхжил болон гадаад орчинд тодорхой бус байдал үргэлжилж байгаа тохиолдолд бизнесээ хэт их өөдрөг төлөвлөх хэрэггүй.
-Бодлогын хүүгийн энэ өсөлт зээлийн хүүнд яаж нөлөөлөх вэ?
-Бидний тооцоогоор зээлийн хүүгийн хамгийн хүчтэй нөлөө нь дөрвөн улирлын дараа илэрч, 0.30.5 нэгж хувиар нөлөөлөх төлөвтэй байна. Эдийн засгийн идэвхжил төв банкны бодлогын арга хэмжээнд ямар хариу үйлдэл үзүүлж, цаашаа хэрхэн өрнөхөөс эдийн засгийн өсөлт хамаарна. Ирэх жилийн хувьд төсвөөс том дэмжлэг үзүүлэх төлөвтэй байгаа нь нөлөөлөх гол хүчин зүйл.
Тиймээс бид эдийн засаг, бизнесийн тэлэлтийг харьцангуй тогтвортой хадгалахын тулд макро бодлогын ерөнхий төлөвийг зохистой хэмжээнд зайлшгүй хадгалах ёстой. Нэгэнт эдийн засагт төсвийн дэмжлэг ирж байгаа үед мөнгөний бодлогоо тодорхой хэмжээгээр чангалах нь зайлшгүй. Энэ нь төлбөрийн тэнцэлд ирэх дарамтыг сулруулна.
-Энэ сараас төв банкны 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаас арилжиж эхлэхээр Мөнгөний бодлогын хороо шийдвэрлэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Төв банкны үнэт цаас бол Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг бодлогын хүүг зах зээлд дамжуулдаг хэрэгсэл. Төв банкны үнэт цаас нь арилжааны банкуудад байгаа илүүдэл нөөцийг үнэт цаасаар байршуулдаг.
Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадвараа хангахын тулд активынхаа тодорхой хэсгийг буюу 25 хувийг заавал хөрвөх чадвар өндөртэй активт барих шаардлагатай. Активуудын сонголтыг авч үзвэл төв банкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас маш том үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр үнэт цаас нь эрсдэлгүй, өгөөж болон хөрвөх чадвар өндөртэй, богино хугацаанд борлогдох чадвартай актив юм.
Сүүлийн үед төсвийн орлого харьцангуй сайн гүйцэтгэлтэй байна.
Бидний төсөөллөөр энэ онд тэнцвэржүүлсэн орлого 1.8 их наяд төгрөгөөр давна гэж хүлээж байгаа. Энэ боломжийг Засгийн газар ашиглаад өмнө нь босгосон Засгийн газрын өндөр хүүтэй бондуудыг эргэн төлж эхэлсэн.
Тиймээс зах зээл дээрх Засгийн газрын үнэт цаасны хэмжээ эрс буурч байгаа. 2017 оны сүүлчээс Засгийн газар санхүүгийн зах зээл дээр шинээр бонд гаргаж арилжаагүй. Ийм үед хөрвөх чадвар өндөртэй санхүүгийн хэрэгслийн үүргийг төв банкны үнэт цаас гүйцэтгэж байгаа. Одоо арилжаалж байгаа үнэт цаас ойролцоогоор дөрвөн долоо хоногийн хугацаатай.
Арилжааны банкуудад ч харьцангуй урт хугацаатай хөрвөх чадвартай активт санхүүгийн илүүдэл эх үүсвэрээ байршуулах хэрэгцээ шаардлага байна. Ойролцоогоор зургаан сарын хугацаатай төв банкны үнэт цаасыг арилжааны банкуудад арилжаалъя гэдэг шийдвэрийг Мөнгөний бодлогын хороо дэмжсэн. Энэ долоо хоногоос хэрэгжээд эхлэх болов уу.
-Эдийн засгийн идэвхжил өндөр байгаа ч тодорхой бус байдал байсаар. Тухайлбал, түүхий эдийн гол худалдан авагч Хятад улс нүүрсний хэрэглээгээ хязгаарлахаар болсон. Гэтэл 2019 оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлсөн гэж шүүмжилж байна. Эрсдэл хэр зэрэг байна вэ?
-Төсвийн орлого гадаад нөхцөл байдал, дотоод орчны идэвхжилтэй шууд хамааралтай. Гол нь экспортын салбарт төсөв төлөвлөхдөө дэндүү өөдрөг хандлаа хэмээн олон нийт санаа зовж, байр сууриа илэрхийлсэн.
Сүүлийн хоёр сард БНХАУ нүүрсний зах зээлд тодорхой хязгаарлалтууд тавьснаас манай улсын экспортод нөлөөлж байгаа.
Гэхдээ 42 сая тонн гэдэг бол Засгийн газрын зорилтод түвшин л гэж харж байна.
Үүндээ хүрэхийн тулд энэ том зах зээлтэйгээ улс төр, бизнесийн түвшинд харилцаагаа сайжруулах замаар шийдэлд хүрэх ёстой. Цаашлаад хил дээр үүссэн гацааг ч арилгах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэж байж эдийн засаг тэлэх, томрох боломж гадаад зах зээлд бий болох юм.
Бид уул уурхайн орлогоос хамааралтай эдийн засагтайн хувьд нэгдүгээрт, эрдсийн орлого, экспортын хэмжээг байнга нэмэгдүүлж, шинэ зах зээлд гарах, тэлэхэд бодлогын болоод гадаад харилцаа, бизнесийн хүрээнд хамтарч ажиллах шаардлага байна.
Хоёрдугаарт, бодлого, бизнес төлөвлөлтөө түүхий эдийн үнийн мөчлөгийн оргил үед тааруулж хийж болохгүй. Оргил, ёроол хоёрын дундуур явж байгаагаа бодож бизнес төлөвлөгөө хийх ёстой.
Мөн манай улсын санхүүгийн зах зээлд нэвтрэхгүй байгаа нэг зүйл бол эрсдэлийн удирдлагын хэрэгслүүд. Санхүүгийн зах зээлийн тухай мэдлэг, ойлголт бодлого боловсруулагчид болон бүх түвшинд муу байгаагаас болж эрсдэлийн удирдлагын хэрэгслүүд буюу даатгалыг зардал гэж хараад байх шиг.
Нефть экспортлогч зарим нэг оронд туршсан сайн жишээнүүд бий. Олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд даатгал хамгийн түгээмэл хэрэгсэл. Тодорхой хэмжээний зардалтай ч тодорхой бус байдлыг арилгаж байгаагаараа давуу талтай.
Ингэснээр шийдвэр гаргах орчин, боломж олгодог. Эдийн засгаа төрөлжүүлэхэд маш их хугацаа, хөрөнгө санхүү шаардлагатай учраас бид санхүүгийн эрсдэлийн удирдлагыг сайжруулах ёстой. Мөн хамгийн чухал нь уул уурхайгаас орж ирсэн орлогыг дотооддоо бодлого, хөрөнгө оруулалт, төсвийн түвшинд хамгийн үр ашигтайгаар зөв зарцуулах хэрэгтэй байна.
Хөрөнгө оруулалтын түвшинд л гэхэд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогууд зах зээлийн механизмд суурилсан чиглүүлэх бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Түүхий эдийн орлогыг хамгийн үр ашигтай сайн зарцуулахаас гадна тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж сурвал өрх гэр, бизнесийн байгууллага, улс оронд ч чухал юм.
Тэгж байж бид сэргэлтийн үед олж хуримтлуулсан нөө цөөрөө уналтын үеийг зөөлөн давах боломж олж авна.
-Төв банк инфляцын талаар ямар бодлого баримталдаг вэ?
-Төв банк бодлогын шийдвэр гаргахдаа инфляци, эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэхийг зорьдог. Төв банкны тухай хуулиар инфляци төв банкны үндсэн зорилт гэж байгаа ч цаанаа эдийн засгийн өсөлтийг харгалзан үзэж энэ шийдвэрийг гаргадаг.
Тодорхой хэлбэл, инфляцийн дарамтгүйгээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход төв банкны бодлого, шийдвэр чиглэдэг. Учир нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг аль болох урт хугацаанд хангах нь хэт бага эсвэл өндөр хэлбэлзэлтэй өсөлтөөс илүү чухал бөгөөд нийгэмд үр өгөөжтэй.