НҮБ-ын 15 агентлагийн нэг болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас 2017 оны тайлангаа Даваа гарагт танилцуулжээ. Тус тайлангаас онцлох хэд хэдэн үр дүн байв.
2017 онд дэлхий даяар шинийг санаачлагчдад 3,17 сая ширхэг патент олгосон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд энэхүү үзүүлэлт найман жил дараалан өсөж байгаа юм.
Тэдгээр олгогдсон патентуудын хамгийн их хувийг буюу 40 хувийг нь БНХАУ-ын оюуны өмчийн газар өгчээ. Ингэснээр Хятад хамгийн олон патент олгосон улсаар 7 дахь жилдээ шалгарав.
Түүнчлэн өнгөрсөн онд Хятадын оюуны өмчийн газар 1.38 сая өргөдөл хүлээн авч хамгийн их өргөдөл хүлээн авсан байгууллагаар тодорсон бол АНУ 600 мянга, Япон 320 мянган өргөдөл хүлээн авсан байна.
Энэ тухайд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Захирал “Хятад улс оюуны өмчийн тогтолцоог бүрдүүлж бүтээлч санаачилгыг дэмжиж эхэлснээр хэдхэн жилийн дотор энэ салбарт тэргүүлэх улс болов” гэжээ.