"Алдах эрхгүй" болсон хүмүүс гэвэл та бид л байх шиг.
Алдах нь бүү хэл амнаасаа бодлогогүй үг унагаах ч эрх үгүй. "Зурагтайгаа постлогдох хорвоод зөв л амьдрах юм сан гэж хичээж явна даа" гэдэг шиг эвгүй л үг хэлвэл "од" болгоод өгөх хүмүүс нийгмийн сүлжээгээр л нэг байна.
Ингээд 2018 онд "од болж" олон түмнийгээ яриа хошигнолтой болгосон эрхмүүдийг эргэн сануулъя.

ШИЙДЭЖ ӨГӨӨЧЭЭ
]Ерөнхийлөгч иргэдтэйгээ цуврал уулзалтыг оны эхэнд буюу нэгдүгээр сард хийсэн билээ. Энэ уулзалтанд оролцсон Г.Батмөнх бүсгүй "Ерөнхийлөгчийг загнадаг" хэмээн олон нийтийн сүлжээнд танигдсан юм. Бизнес хийх нөхцөл боломжийг төр засаг нь өөрөө хааж боодог хэмээн дараа нь Өнөөдөр сонинд өгсөн ярилцлагадаа тэрээр ярьсан юм. Иргэдийн бухимдал, уур уцаар хэчнээн их байгааг энэхүү бүсгүйн үгс харуулсан.

ЗА ЯАХ ВЭЭ
"За яах вэээ" гэдэг энэ үгээр футболкны зураг, HiTone-ий аяз болсон. АТГ-ын дарга Х.Энхжаргал энэ үгээрээ ёстой л "од" болсон доо. Энэхүү "алдарт үг"-ийг монголчууд бид 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сонсчээ.

НЭГ Л ЮМ АСУУ Л ДАА
Улсын Ерөнхий Прокурорын Газрын хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа "25-р суваг" телевизийн сэтгүүлч Д.Уламбаярыг асуулт асуух үед ийнхүү хариулсан юм. Энэ хариулт мөн л маш их яригдсан мөн маргааныг эхлүүлсэн. "Сэтгүүлчийн зөв, үгүй прокурорын зөв" хэмээн олон нийтийн сүлжээнд багагүй хугацаанд маргасан билээ. "Нэг л юм асуу л даа" хэмээн "од" болсон тэр өдөр бол 2018 оны дөрөвдүгээр сарын 11 байлаа.

БӨХ БОЛ ТӨР
УИХ-ын гишүүн А.Сүхбатын zarig.mn сайтад дөрөвдүгээр сард өгсөн ярилцлагын дараа "Бөх бол төр" хэмээн хэлсэн гэж олон нийтийн сүлжээнд тархсан. Үнэндээ тэрээр "Монгол бөх бохир байвал монголын төр бохир байна. Монгол бөх цэвэршвэл монголын төр цэвэршинэ" гэх "сонин" афоризмыг хэлсэн юм. За ер нь нэг их ялгаатай гэж хэлэхэд ч хэцүү л юм...

БИ АМЬ НАСАА АЛДАХААС Ч АЙХГҮЙ БАЙНА
Тэрээр 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайдаар томилогдсон өдрөөсөө хойш хэнээс ч юм бэ “айхгүй байна” хэмээх үгийг цөөнгүй удаа хэлжээ. Хамгийн сүүлд Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр ч энэ үгийг хэлсээр л суусан. “Сонсохгүй байна, сонсохгүй байна” хэмээн нэгэнтээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эсэргүүцлээ илэрхийлж байсан бол У.Хүрэлсүх Ерөнхий сайд “айхгүй байна, айхгүй байна” хэмээн өөрийгөө илэрхийлдэг.

2018 он хэдийгээр дуусаагүй ч одоогоор хамгийн сүүлд олныг шуугиулсан үг бол "Алга болсон малчныг олтол тэрээр морио унаад зугатжээ" байлаа. Дорнод аймагт болсон цасан шуурганы үеэр адуу хураахаар яваад морьтойгоо сураггүй болсон гэх туслах малчин залууг эрлийн баг 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хайжээ. Азаар малчин залууг олсон боловч тэрээр яасан юм бүү мэд, морио унаад зугатсан байна.
Энэ мэдээлэл gogo.mn сайтад нийтлэгдсэн даруйдаа олон мянган удаа шэйрлэгдэж, маргаашаас нь эхлэн фэйсбүүкчид "тэрбээр морио унаад зугатжээ" гэх үгтэйгээр морьтой зургаа постолцгоож эхэлсэн юм. Ийнхүү "отгон давалгаа"-г Дорнод аймгийн туслах малчин залуу үүсгээд байна.