Нийслэлийн Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар төмөр замын өртөөний хойд талын 36408 м2 газрыг 2019 онд багтаан цэцэрлэгт хүрээлэн болгож, иж бүрэн тохижуулах шийдвэрийг хотын Засаг дарга С.Батболд өчигдөр гаргажээ.
Нийслэлийн иргэдэд амрах, зугаалах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн хэрэгтэй байна.
Энэ хэрэгцээнд үндэслэн иргэд дотуур нь явах аргагүй хашаалсан энэ газрыг нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгцээнд нийцүүлэн тохижуулах ажлыг ирэх оны гуравдугаар улиралд багтаан гүйцэтгэхээр болсон тухай Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэв.