Нисэх, Телевиз орчимд агаар бага зэргийн бохирдолтой байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2018-12-06 08:30 GMT+8

Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна.

Өглөөний 08:00 цагийн байдлаар Телевиз, Нисэх орчимд агаар “Бага зэргийн бохирдолтой” байна. Тухайлбал, Нисэхд АЧИ хамгийн өндөр буюу 141 байгаа бол Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Ургах наран, Баянхошуу, Толгойт, Амгалан орчмын агаар цэвэр гарсан байна.

Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.

Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: agaar.mn 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 155 санал өгсөн байна.

Дээшээ