АНУ-аас Хятадад экспортолдог автомашины татварыг бууруулахаар тохиролцсон гэж Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн тайлбар зөвлөхүүдийг нь сандаргав. Одоогоор Ерөнхийлөгчийн энэ албан бус тайлбарыг Бээжин ч нотлоогүй байгаа. Тохиролцооны тухай ноён Трамп ням гарагт Twitter-ээр хоёрхон өгүүлбэр бичжээ.
Уг бичлэгт Цагаан ордон нэмэлт тайлбар өгсөнгүй.
Дээр нь Бээжинд хэдхэн цагийн дараа болсон брифингийн үеэр БНХАУ-ын гадаад хэргийн Яамны төлөөлөгч ч автомашины татварт өөрчлөлт орсон талаар тайлбар хэлэхээс татгалзсан юм.
Даваа гарагт Ерөнхийлөгчийн бичсэн жиргээнд Сангийн сайд Стивен Мнучин, Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов нар тодруулга хийхээс аргагүй боллоо. “Би хувьдаа үүрэг амлалт өгч буй хэрэг гэх байна. Үүрэг амлалт болгон худалдааны хэлцэл болдоггүй ч, болгохын төлөө чармайна” хэмээн Кудлов Цагаан ордны гадна болсон албан ёсны брифинг дээр сэтгүүлчдэд хандан тайлбарлав.
Албан ёсны брифинг болохоос өмнөх ноён Кудлов, Мнучин нар албан ёсны бус брифинг зарлаж, телевизийнхэнд ярилцлага өгчээ. Автомашины экспортын татвар нь ноён Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар бямба гарагт Буэнос-Айрест барьсан зоогийн үед байгуулсан худалдааны түр эвлэрлийн бүрдэл юм.
Хоёр тал эцэслэн тохиролцох зуур АНУ нэгдүгээр сарын нэгнээс худалдааны тариф өсгөхөө түр азнахыг зөвшөөрчээ. Оюуны өмч хамгаалах, технологи хүчээр шилжүүлэх зэрэг асуудлаар “бүтцийн өөрчлөлт” хийхэд зориулан хятадын талд нэгдүгээр сарын нэгнээс 90 хоногийн хугацаа өгч байгааг ноён Кудлов урьд нь мэдэгдсэн.
Хожим нь Цагаан ордон засвар оруулж 90 хоногийн хугацаа 12 дугаар сарын нэгнээс буюу ням гарагаас эхэлж байгааг зарлав. Дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэд өөрчлөлт оруулж орхисон Трампын жиргээний дараа, Аргентинд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч хамт зоог барьсан юм.
Буэнос-Айрест болсон зоогийн дараа АНУ, БНХАУ хоёр хамтарсан мэдэгдэл гараагүй нь байдлыг бүр будлиантуулсан юм.
“90 хоногийн дараа жинхэнэ бодит болох учиртай хэлэлцээрийг л бид урьдчилж байгуулж байна гэж ойлгох нь зөв” хэмээн Мнучин даваа гарагт Цагаан ордноо сэтгүүлчдэд тайлбарлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид өгсөн амлалтаа биелүүлнэ хэмээн найдаж буйгаа Мнучин өгүүлсэн ч ямар амлалт болохыг тодруулахаас зайлсхийлээ.
Ерөнхийлөгчийн ялалт хэмээн Цагаан ордноос тодорхойлсон яриа хэлэлцээг санхүүгийн зах зээл хэрхэн ойлгох нь бүрхэг хэвээр.
Америкчуудын хүсэж байсан үр дүн гарах баталгаагүй, эрсдэлтэй тохиролцоо болсныг Вашингтон дахь Стратеги, олон улсын Судалгааны төвийн эксперт Бонни Глэйзер анхааруулж байлаа.
Тайлбар хүссэн хүсэлтэд Бээжин ч, Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яам ч хариу өгсөнгүй. Юутай ч өөрийгөө магтах далимыг алдаагүй трамп БНХАУ-ыг АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ахиу худалдаж авахаар зөвшөөрсний зэрэгцээ автомашины тарифаа буулгахаар болсон хэмээн сайрхаж орхив.