НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫГ СОНГОХОД АН-ЫН БҮЛЭГ ОРОЛЦОХГҮЙ Ч БАЙЖ МЭДНЭ
НИТХ-аар энэ өдрүүдэд Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Харин НИТХ дахь АН-ын бүлэг өргөн барьсан төсвийн төсөлтэй санал нийлэхгүй хэмээн хэлэлцүүлгээс завсарлага аваад байгаа юм. Тус бүлгийн дарга Ц.Баатархүүтэй төсвийн төсөл хийгээд дараагийн Засаг даргыг сонгоход АН-ын баримталж буй байр суурийг нь сонирхсон юм.
-Нийслэлийн АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан хуралджээ. Ямар шийдвэр гаргасан бэ?
-НИТХ-аар 2019 оны төсөв, өмч хувьчлалын жагсаалт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, концессоор хийх ажлын тухай хэлэлцэж байгаа. Манай бүлэг энэ талаар хуралдаж, тодорхой санал гаргасан.
Энэ жилийн төсвийн орлого 2016 онтой харьцуулахад 72 хувиар өсчээ. Тэгэхээр төсвийн мөнгө хангалттай байна гэсэн үг.
Харин татвар төлөгчдийн мөнгийг нийслэлийн иргэдийг төлөөлж байгаа 45 хүн хамгийн үр ашигтай зарцуулах шийдвэр гаргах ёстой.
Ингэхийн тулд эхлээд нийслэлд тулгамдаж буй асуудалд, дараа нь хийх ёстой ажилд, тэгээд үндсэн чиглэлд нийцүүлж төсвийг батлах ёстой.
Харамсалтай нь төсвийн төсөл тийм байдлаар өргөн баригдсангүй. Хэтэрхий цамаан төсөв өргөн барьсан гэж АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа.
-Тухайлбал юунд хэтэрсэн мөнгө төсөвлөсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Хотын захиргаа болон Нийслэлийн архивын газрын барилгыг шинээр барих, хотын захиргааны шинэ барилгад гурван тэрбум төгрөгөөр тавилга авах гээд дандаа дарга нарын тав тухад зориулан мөнгө төсөвлөж байна.
Мөн Нийслэлийн 380 жилийн ой, улсын баяр наадамд зориулж зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн гээд татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй хуваарилсныг манай бүлэг эрс эсэргүүцэж байгаа.
-Тэгвэл танай бүлгийн зүгээс Нийслэлийн 2019 оны төсвийн төсөлд ямар санал хүргүүлсэн юм бэ?
-Бид юуны түрүүнд Улаанбаатарын тулгамдсан асуудал болох утааг үйлдвэрлэж буй 220 мянган янданг эрчимтэй бууруулах чиглэлд төсвийн мөнгийг зарцуулах шаардлагатай гэж үзсэн.
Нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлж байгаа автобусны 50 хувь хугацаа нь дууссан байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээг эрс шинэчилж автобус хүлээн хүйтэнд даарч зогсоо иргэдийнхээ зовлонг багасгах үүднээс үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна.
Тиймээс автобус паркийн шинэчлэлийг хийхэд мөнгө төсөвлөх хэрэгтэй гэж шаардана. Гуравдугаарт, ЗХУ-ын тусламжаар баригдсан хуучин угсармал орон сууцуудыг дулаалах шаардлага бий. Үүнд бас чамгүй хөрөнгө төсөвлөх хэрэгтэй гэсэн саналуудыг өгсөн. Саналаа ажил хэрэг болгохын тулд шаардаж ажиллана.
-Нийслэлийн Засаг даргыг огцруулах, чөлөөлөхтэй холбогдуулж танай бүлэгт АН-ын Улс төрийн зөвлөлөөс чиглэл өгсөн үү?
-Нутгийн өөрөө удирдах байгууллага болон УМХ-ын бүтцэд намын улс төрийн зөвлөлөөс чиглэл өгнө гэдэг хоцрогдсон, буруу тогтолцоо.
Тухайн улс төрийн бодлогыг иргэдээсээ мандат авсан бүлгүүд тодорхойлж, шийдвэрээ гаргаад түүний дагуу улс төрийн нам үйл ажиллагаа явуулах учиртай. Тэр үүднээс Нийслэлийн АН-ын тэргүүлэгчид НИТХ дахь бүлэгтээ чиглэл өгдөггүй. Нийслэлийн АН бүлэгтэйгээ хуралдаад улс төрийн шийдвэрээ гаргаад явдаг.
-НИТХ-ын V ээлжит бус хурлаар Засаг дарга С.Батболдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх гэж байна. Харин дараагийн Засаг даргын асуудлыг хэзээ ярих вэ. Танай бүлэг Засаг даргыг чөлөөлж томилоход ямар байр суурьтай оролцох вэ?
-Засаг дарга чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас ээлжит бус V чуулганаар уг асуудлыг хэлэлцэхгүй.
Шууд хаагаад, дахин ээлжит бус чуулган зарлаж дараагийн Засаг даргад нэр дэвшигчийг ярилцах байх.
Дараа нь хэн Засаг дарга болохыг НИТХ-ын 76 хувийг бүрдүүлж байгаа 34 суудалтай намынхан өөрсдөө шийдээд явах боломжтой гэж үзэж байна.
Ер нь цаашдаа аливаа намын зүгээс Нийслэлийн Засаг даргыг сольдог, томилдог байдлыг өөрчлөх хэрэгтэй гэсэн зарчим барина.
Өөрөөр хэлбэл нийслэлийн нийт иргэд Засаг даргаа сонгодог болох эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага тулгарч байна.
-НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид тэнцүү хуваагдчихсан учраас дараагийн Засаг даргыг сонгоход танай намын санал чухал ач холбогдолтой болох юм биш үү?
Уг нь МАН-ынхан биднээс үл хамаарах байдлаар Засаг даргаа томилоод явах боломжтой. Харамсалтай нь эрх мэдэл, сандал суудлын хэрүүл нь төрийн гацаа болоод байна. Бидний зүгээс аль ч талд нь орохгүй гэсэн зарчмыг баримталж байгаа.
Дараагийн Засаг даргыг сонгох хуралд оролцох, санал өгөх тухайд одоогоор бүлгээр ярилцаж, шийдсэн зүйл алга байна.