Тереза Мэйн Засгийн газар BREXIT-ийн асуудлаарх 43 хуудас хуулийн баримт бичгийг Парламентад өргөн барилаа. Хэдий тийм боловч Парламентын доод танхимын гишүүд баримт бичигт Ирландын хилийн асуудлыг бүрэн тусгаагүй гэж шүүмжилсэн байна.
Мөн BREXIT-ийн хэлэлцээрт тусгасан заалтуудын үр дагавар тодорхойгүй байгаа, улс орныг эрсдэлд оруулж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Их Британийн хууль тогтоогчид ирэх мягмар гарагт BREXIT-ийн хэлэлцээрийн төсөлд санал хураах товтой байна.
Үүний зэрэгцээ Их Британи Европын Холбооноос гарахгүй байх магадлал хоёр дахин өсөж, 40 хувь болсон гэж “JPMorgan”-ийн шинжээчид тооцоолжээ. Мөн хэлэлцээргүйгээр Европын Холбооноос гарах магадлал хоёр дахин буурч, 10 хувь болжээ.
Судалгааны “Yougov” компанийн явуулсан түүвэр судалгаагаар иргэдийн 27 хувь нь BREXIT-ийн хэлэлцээрийг “дэмжсэн” бол 45 хувь нь “эсэргүүцсэн”, 28 хувь нь энэ талаар “мэдэхгүй” гэсэн хариулт өгчээ.
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн хувьд BREXIT-ийн хэлэлцээрийн төсөл Европын Холбоотой харилцах харилцаа, худалдааны асуудлыг тодорхой тусгасан гэж байр сууриа хамгаалсаар байгаа юм.
Тереза Мэй “Бид Их Британи, Европын Холбооны ирээдүйн харилцааг тодорхойлохоор энд цугласан. Бид дан ганцаараа зах зээлээ авч явах боломжгүй.
Тиймээс бидний тодорхойлсон худалдааны хэлэлцээр сайн болсныг онцолмоор байна. Европын Холбоотой хийсэн аль ч улсын хэлэлцээрээс илүү болсон. Энэ нь улс орны эрх ашгийг хамгаалж, ажлын байрыг хадгалах боломж олгоно” гэж мэдэгдлээ.
С.Өлзийбуян