Монголын Сүмо бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан шилдэг 64 бөхийн барилдаан 12 дугаар сарын есний Ням гарагийн 13:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно. Тус барилдаанд улсын алдар цолтой бөхчүүд, мөн аймаг, цэргийн шилдэг арслангууд хүч сорих юм.
64 бөх нэгийн даваанаас сугалаагаар барилдах бөгөөд түрүү бөх 10 сая төгрөг гардах ажээ. Мөн азтай үзэгч наймыг шалгаруулж, мотоцикл, хагас сая төгрөг, 200 мянган төгрөгөөр урамшуулах юм. Барилдааны нийт шагналын сан 30 сая төгрөг аж.
Түүнчлэн урлаг, соёлын 16 алдартан монгол бөхөөр барилдаж, үзэгч түмнээ баясгахаар болжээ. Барилдааны тасалбарыг www.ticket.mn-ээр захиалж болох бөгөөд 1900-1800 дугаарт холбогдон хүргүүлж авах боломжтой юм.
Т.Түмэндэмбэрэл