Таван удаагийн NBA аварга, 18 улирал Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд тоглосон Дерек Фишер Лос Анжелес Спаркс буюу WNBA гурван удаагийн аварга багийг дасгалжуулахаар болжээ.
Лос Анжелес Спаркс багийг өмнө нь Брайн Аглер дасгалжуулж байсан бөгөөд /2015-2018/дөрвөн улирал дасгалжуулж, 2016 онд аварга болгож байсан билээ.
Өнгөрсөн улиралд Лос Анжелес Спаркс плэйоффт 6-p байраар шалгарч, эхний шатанд Миннесота Линкс багийг харин хоёрдугаар шатанд Вашингтон Мистикс багт хожигдож, улирлаа дуусгасан юм.
Дерек Фишер NBA-д нийт зургаан багт тоглосон бөгөөд 2014 онд зодог тайлан телевизийн ажилд орж, Лос Анжелес Лэйкерс багийн тоглолтыг тайлбар хийдэг байсан юм. Түүний дараачаар Нью Йорк Никс багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болж, эхний улиралдаа 17 хожил, харин дараагийн улиралдаа 54 тоглолтын дараах байдлаар 23 хожил авч, улмаар багийн удирдлагууд түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм.
Дерек Фишер Лос Анжелес Спаркс багийн түүхэн дэх 10 дахь ахлах дасгалжуулагч болж байгаа бөгөөд Майкл Күүпэр хамгийн олон улирал буюу 8 улирал дасгалжуулж байснаараа тэргүүлдэг аж. Мөн таван удаагийн NBA аварга Коби Брайнтын аав Жосеф Брайнт 3 улирал Лос Анжелес Спаркс багийг дасгалжуулж байжээ.
П.Хатансайхан