“Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан: Асуудал ба шийдэл” хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болж байна. Хэлэлцүүлгийг АТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж байгаа юм. Өчигдөр боловсролын салбар дахь авлигыг хэлэлцсэн бол өнөөдөр ЖДҮХС-ийн үзүүлэлтүүд, энэ сан зорилгодоо хүрч чадсан уу зэрэг асуудлыг хөндөн ярилцаж байна.
МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Л.Болормаа сонирхолтой илтгэл танилцуулсан юм. Тэрээр үйлдвэрлэгчдийг дэмжих механизмууд ( ЖДҮХС, Сум хөгжүүлэх сан, банкууд гэх мэт) бий болсон ч засаглал нь бэхжээгүй. Иймд хэдий гадаа хүйтэн байгаа ч ЖДҮХС-г тойрсон халуун өдрүүд болж өнгөрлөө.
ХХААХҮ-ийн сайд бүх асуудлыг ганцаараа шийддэг болсон нь маш том гажуудал. Хяналтыг хүртэл өөрөө хариуцсан. ЖДҮХС-гийн зээл олголтыг шийддэг, долоон гишүүнтэй хороо байгуулжээ. Тэднийг мөн л Засгийн газар баталж, төрийн байгууллагын 6 хүн, ганцхан ТББ-ын төлөөлөл оруулсан. Тэр ТББ-ыг нь хэн ч мэддэггүй, танихгүй. Уг нь бизнес эрхлэгчдийн хамгийн том төлөөлөл нь МҮХАҮТ.
ЖДҮХС-гийн ил тод байдал ямар байсан бэ?
Сангийн талаарх мэдээллийг өдөр тутам хүргэж байсан уу гэвэл үгүй. Зээл авах ААН-үүдийн сонгон шалгаруулалтыг ил тод мэдээлэх ёстой ч цахим хуудсанд нь хамгийн сүүлд энэ оны тавдугаар сарын мэдээлэл л бий. Өмнөх онуудын зээлийн түүх байхгүй. Мөн зөвхөн зээл авсан компанийн нэрийг зарлах нь хангалтгүй. Аль салбарт ямар чиглэлээр ажилладаг ААН вэ гэдгийг мэдээлэх хэрэгтэй.
Бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ санг уяхгүй бол орон нутаг огт хөгжихгүй байна.
Хувийн хэвшлийн төлөөллийг яагаад шийдвэр гаргах үйл явцад оролцуулахгүй байна вэ? Уг нь иргэд болон компаниудын төлсөн татварын мөнгөөр энэ зээлийг олгодог. Мөн Хөгжлийн банкнаас тодорхой эх үүсвэр олгожээ. Энэ нь ямар ч зардалгүй гэсэн үг биш. Хөгжлийн банк эхний санхүүжилтээ 5.15 хувийн хүүтэй татсан.
МҮХАҮТ өмнө нь хоёр ч удаа санал дэвшүүлэхэд хүлээж аваагүй. Хувийн хэвшлээс 6, төрөөс 3 гишүүнтэй шинэ ТУЗ байгуулах шаардлага бий. Мэргэжлийн холбоодоос сонгон шалгаруулах замаар 6 гишүүнийг тодорхойлно. Мөн санд хөндлөнгийн хяналт тавих ёстой. Энэ тохиолдолд зээл эзнээ олно. Гэтэл УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын боловсруулсан ЖДҮ-ийн шинэ хуульд сангийн хяналтыг өнөө л төр буюу салбар яам хийнэ гэж тусгасан нь маш буруу. Учир нь бид 1000 эмэгтэй бизнес эрхлэгчийг хамруулсан судалгаа хийхэд 33 хувь нь төрийн хөтөлбөрт итгэдэггүй гэж хариулсан юм.
ЖДҮ-ИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨРИЙН БОДЛОГО БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА
Цаашид бичил биш жижиг болон дунд ААН-үүдийг илүү дэмжих шаардлагатай. Одоо бүртгэлтэй 155 мянган аж ахуйн нэгжийн тал нь үйл ажиллагаа явуулж байна. Жижиг болон дунд компаниуд дээшээ өгсөж чадахгүй байна. Азийн сангийнхан 20 хүртэл сая хүртэл төгрөгийн зээлийг Голомт банкаар дамжуулан олгодог юм. Энэ зээлийг авч, үйл ажиллагаагаа эхлүүлдэг ч борлуулалт нь тогтмол биш тул өнөө ААН-үүд өсөж дэвжихгүй байна. Иймээс манай эдийн засаг ч томрохгүй байна. Экспортод бүтээгдэхүүнээ гаргахын тулд дор хаяж дунд хэмжээний компани байх ёстой. Ийм компаниуд л шинэ техник, технологи нэвтрүүлдэг. Мөн тэд л ажлын байр бий болгодог. Харин бичил бизнес дунджаар 5 хүнийг ажилтай байлгадаг. Үүнд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулах нь хайран байна. Энэ эх үүсвэрийг илүү үр дүнтэй ашиглах ёстой.
Төр шинэ хуулиар ААН-үүдээ томруулах биш жижгэрүүлэх бодлого явуулах гэж байна. Харин Татварын багц хууль их сайн хууль болсон.
Банкуудаар дамжуулан олгоход зээлийн хүү өсдөг гэсэн шалтгаанаар ЖДҮХС өөрөө зээл олгосон. Юу болсныг нь бид одоо харж байна. Иймд цаашид банкаар дамжуулан олгох нь зөв. Төгсгөлд нь хэлэхэд, бүсчилсэн хөгжлийн бодлоготой энэ санг уяхгүй бол орон нутаг огт хөгжихгүй байна. Цаашид ч энэ чигээрээ үлдэнэ гэж анхааруулмаар байна.
"Засгийн газрын тусгай сангийн хяналт, ил тод байдал" сэдвээр Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадарж үдээс өмнө илтгэл тавьсан юм.