УИХ-ын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг УУХҮЯ-наас өргөн барьсан юм. Хурлыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалав.
Энэ төсөлд алт олборлогчид 2.5 хувийн АМНАТ-ыг дахин 5 жилийн турш үргэлжлүүлэн төлөх талаар тусгажээ. Учир нь одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн заалт ирэх оны эхний өдрөөс хүчингүй болно. Харин УИХ-ын зарим гишүүн энэ дүнг бага байна, өсгөх шаардлагатай гэж үзэж байна. Ажилгүйдэл гаарсан, улсын төсөв алдагдалтай байгаа, Монголбанканд тушаасан алтны дийлэнхийг (70 хувь) иргэд тушаасан тул алтны АМНАТ-ыг өсгөх ёстой гэв. ААН-үүд олборлосон алтаа иргэдээр тушаалгаж байна гэсэн хардлага үүссэн юм. Хууль санаачлагч алтнаас авах орлогыг өсгөх, 1 тэрбум ам.долларт хүргэх зорилготой байна.
Ингээд УИХ-ын гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Татвар нэмэх нь зөв. Өнөө 30 гэр бүл л алт ухдаг. Түүнээс жирийн иргэд алт ухдаггүй.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлаа хар. Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг байна. Америк долларын үнэ хэд болов, шатахууны үнэ яаж өсөв? ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдчихаад байна. Ийм үед АМНАТ нэмж болохгүй. Алтыг хууль бусаар хил гаргахад оноодог торгуулийг нэмэх нь зөв. 20 жил болгох талаар бид ярилцаж байна. Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байна.
УУХҮЯ-ны газрын дарга н.Элбэгзаяа: Бид энэ онд шалгалт явуулахад ноцтой зөрчлүүд илэрсэн. Иймд хуулийн хариуцлагыг чангаруулах шаардлага бий. Мөн ЕХ 2021 оноос эхлэн гарал үүсэл тодорхойгүй алт худалдаж авахгүй гэсэн заалттай хууль баталсан. Иймд АМНАТ-ыг 2.5 хувь хэвээр нь хадгалах шаардлага бий.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Засгийн газрыг огцруулах эсэх талаар хэлэлцэхэд бүгд хуралд суусан атлаа одоо 10 хүн л сууж байна. Алтны ашиг сонирхолтой гишүүд эн хуралд суухаас зугтааж байна. 2.5 хувь их бага байна. Алтны лобби үнэхээр хүчтэй юм билээ. 5 хувь болгоод өсгөчихвөл ААН-үүд гараад явчих юм уу. одоо 2.5 хувийн АМНАТ төлж байгаа атлаа алтаа иргэдээр тушаалгаж, ААНОАТ-аас зайлсхийж байна. Хууль бусаар алтыг хил давуулж байгааг уулын ажлыг төлөвлөгөөтэй нь уях замаар зогсоож болно. Хуулийн зүйн яам энэ чиглэлд юу хийж байгаа вэ? Хууль зүйн сайдыг хамгийн шударга гэдэг биз дээ?
Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Заримдаа хөрс хуулалт 70 хүртэл метр болсон. Энэ нь зардал өсгөн, өөрийн өртөг нь 1000 ам.доллар болсон. гэтэл нэг унц аль 1300 ам.доллар байгаа. Алт олборлогчдын эдийн засгийн үр ашгийг тооцох ёстой.
УУХҮЯ-ны газрын дарга: н.Элбэгзэаяа: 530 тонн алтны нөөц бий. Үүний арав орчим хувь нь л шороон орд. Шороон ордуудын нөхцөл хүндэрсэн. Таатай нөхцөл бүхий орд ч бий. Хөрс хуулалт нийт зардлын 70 хувийг эзэлж байна. АМНАТ-ыг зөвхөн борлуулах үнээс суутган тооцдог. Олон улсын жишиг ямар байгааг суд лахад Австрали, АНУ-д 2.5 хувийн АМНАТ ногдуулдаг юм билээ. Шороонд ордоос үндсэн орд руу шилжих хугацааг, баяжуулах үйлдвэрээ барих зэргийг бодолцон хуулийн төсөлд 5жил гэсэн хугацааг заасан юм.