15-39 насныханд В, С ВИРҮС ИЛРҮҮЛЭХ шинжилгээ хийж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2018-12-06 16:05 GMT+8

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 15-39 насныханд В, С вирүс илрүүлэх шинжилгээ хийж байна.

Тус хөтөлбөрийн эхний үе шат 2017 онд болж, 40-65 насны 353 мянган иргэн В, С вирүсийн илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бол энэ удаад 15-39 насны 1.2 сая иргэнийг уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөөд байгаа юм.

Иргэд өрхийн эрүүл мэндийн төвдөө бүртгэл хийлгэн шинжилгээнд хамрагдах бөгөөд шинжилгээний хариу 15 минутын дараа гарах юм. Шинжилгээ өгч буй иргэд Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх хэрэгтэй. 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ