Засгийн газрын гишүүд өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсонгүй. Иймд УИХ-ын дэд дарга ихээхэн бухимдаж, Засгийн газар өөрийг нь томилсон УИХ-ын дээр гарч суулаа. Давхар дээлний гай гарч байна. ХХААХҮ-ийн сайдыг томилолгүй гурван долоо хоног боллоо. Шинэ сайдыг томилох, эсэхийг хэлэлцэх гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцохгүй байна. Иймд Засгийн газарт хугацаатай, албан даалгавар өгье. Хэрэв биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэв.
Дараа нь гишүүд үг хэлэв:
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Бидэнтэй холбоотой шүүмжлэлийг сонсоно.
УИХ өөрөө замбараагүй байдалд орчихлоо. УИХ-ын гишүүдийн тал нь гадаа эсэргүүцлээ илэрхийлээд байна. Би нөхрийн ёсоор М.Энхболд дарга танд бүтэн жилийн өмнөөс хэлсэн шүү дээ. Би УИХ-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгч л байсан. Засгийн газар, Засгийн газар л гээд байх юм. Одоо энд 20 хүн сууж байна. Та на энэ улсыг Украин шиг болгох гээ юу? Ж.Мөнхбатаа чи дуугүй бай. Олон хоног цамналаа чи.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Шинэ МАНАН үүсэж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Л. Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболд огцор гэсэн бичиг барьж, шаардлага тавьсан юм. Тэд УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна. Гэвч тэдний зарим нь М.Энхболд даргын тайлбарыг бүрэн сонсолгүй гарч явжээ.
УИХ-ын дарга М.Энхболд “Хуулийн дагуу, шаардлагаа албан байдлаар тавь” гэж хэлсэн байна.
УИХ-ын үйл ажиллагааг зогсооно, тасалдуулна, тасална гэсэн энэ үед би өргөдлөө өгөөд орхиж явахгүй. Бид ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй. УИХ-ын үйл ажиллагаа зогсолтгүй байх ёстой. Төрийн ажлын ёс жаяг гэж бий. Ц.Нямдорж сайд надад тэдгээр гишүүдтэй уулзах нь зөв гэсэн юм гэж УИХ-ын гишүүдэд тайлбарлав.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат дээрх дөрвөн гишүүнийг шинэ МАНАН гэж тодорхойлов. Тэрээр “Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцээд дууссан. Одоо энэ сэдвийг хойш тавих хэрэгтэй. Засгийн газраас алтны АМНАТ-ын асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр УИХ-д өргөн барьсан. Тэгсэн атлаа өөрсдөө чуулгандаа оролцохгүй байна. Төр нь төр шиг биш, нам нь нам шиг биш боллоо. Ийм нөхцөлд ирсэн тул УИХ тарах нь зөв. Ард түмнээр оноогоо тавиулъя. Тэд алаг цагааныг маш сайн ялгана.” гэсэн юм.
Дараа нь УИХ-ын Тамгын газраас дараах тайлбарыг өгөв.
-Өглөө ирцyд бүртгүүлсэн гишүүдээс чөлөө авсан гишүүн байхгүй. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж байна гэж мэдэгдсэн гишүүн мөн байхгүй. Гэвч картаа сугалан, гарч явсан гишүүдийг эсрэг санал өгсөнд тооцно гэв.
Ингээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын гаргасан горимын саналын дагуу санал асуухад хуралдаанд оролцсон 43 гишүүний дийлэнх нь дэмжсэн тул өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг хойшлууллаа.