АНУ-ын хойд нутгийн Аляска мужид өнгөрсөн баасан гараг буюу 12-р сарын 1-ний өдөр 7 магнитудтай газар хөдлөлт болсон юм. Тус газар хөдлөлтийн улмаас авто замууд эвдэрч хагаран ихээхэн хохирол учирсан байна.
Тус хотын эрх баригчид Анкориж хот дахь олон улсын нисэх буудал руу явах замыг дөрвөн хоногийн хугацаанд сэргээн засварлажээ. Эвдэрсэн замын нүхнүүдийг бөглөж, цагаан тэмдэглэлээг хийж, замын хучлагыг шинэчлэн зассан байна.
Аляскагийн тээврийн хэрэгсэл болон нийтийн үйлчилгээний газар агаарын хэм хүйтэн байсан тул зам засварлахад хүндрэлтэй байсан тухай мэдээлжээ.
Эрх баригчид газар хөдлөлтөд өртсөн 243 гүүрийг шалгасан бөгөөд томоохон дэд бүтцийн гэмтэл гараагүй гэж үзсэн байна. Гэхдээ эхний ээлжинд сэргээн засварлах шаардлагатай 50 байршлыг тогтоожээ.
АНУ-ын засгийн газар өнгөрсөн бямба гарагт богино хугацааны засварын ажлыг хурдан эхлүүлэхийн тулд 5 сая ам.долларыг яаралтай тусламжийн санхүүжилтыг олгосон юм.
Эх сурвалж: CNN