Өнгөрсөн сарын 22-нд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Б.Нямбаатар нар УИХ-ын дарга М.Энхболд ашиг сонирхлын зөрчилтэй тул хамтран ажиллах боломжгүй хэмээн 40 гишүүн гарын үсэг зураад байгаа талаар мэдээлж, энэхүү шаардлага хүргүүлэн чуулганы танхимыг орхин гарсан.
Харин дараа энэ тоо 40 биш 32 болсон юм. Тэгвэл өнөөдөр Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд болон Б.Энх-Амгалан нарын таван гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг “ажлаа өг” хэмээн суулт зарласан юм.
Үүний дараа чуулганы танхимд орж, УИХ-ын даргын суудлын өмнө бичиг барин зогссоноор М.Энхболд тэдэнтэй уулзахаар танхимаас гарсан.
Тус уулзалтад шаардлага тавьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нараас гадна УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын хуулийн зөвлөх Б.Гүнбилэг нар байлцсан юм.
Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол олон нийттэй нийлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдэг уриалгыг гаргаж байгаа талаараа ярьсан
Уулзалтад сэтгүүлчдийг оруулаагүй бөгөөд УИХ-ын даргын хуулийн зөвлөх Б.Гүнбилэгээс уулзалтын талаар тодруулахад “Шаардлага тавьж буй гишүүдийн барьж буй үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10-р зүйлийн 2.2-т заасан өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гарсныг УИХ хүлээн авсан гэдэг зүйлийг барьж байгаа юм байна. Тиймээс хүсэлтээ өөрөө гаргана уу гэдэг шаардлагыг тавьж байна. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол олон нийттэй нийлж, тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдэг уриалгыг гаргаж байгаа талаараа ярьсан.
Энд өөрөө өргөдлөө гаргах гэдэг бол хэн нэгний дарамтад эсвэл бусдын шахалт шаардлагаар гэсэн үг биш. Өөрөө ухамсарлаад өөрөө сайн дураараа гарна гэсэн хуулийн заалт юм. Үүнийг буруу ойлгоод, яриад байгаа учраас олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалж болохгүй. Мөн дээрээс нь тэд шаардлагын хариуг авсангүй. Өөрсдийн тавьсан шаардлагын хариуг сонсолгүй гарч явж болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт бий. Тиймээс ийм байдлаар олон нийтийг популизмд хөтөлсөн ажиллагаа явуулахгүй байхыг хүсч байна.
Мөн гишүүд ээлжит бус чуулганы тухай ярилаа. Өнгөрсөн зун 22 гишүүн ээлжит бус чуулганыг зарлаж хийе гэсэн санал УИХ-ын даргад өгсөн. Энд 26 гишүүн өгсөн хэмээн Л.Оюун-Эрдэнэ гишүүний яриад байгаа худлаа. 22 гишүүн байна хэмээн нотлох баримттай нь УИХ-ын Тамгын газрын дарга өглөө. Бүх зүйлийг хэтэрхий их хазааргүй мэт улс төржүүлэхээ болиоч ээ. Улс орны үйл ажиллагаа, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулж ард түмнээр шийдүүлэх ёстой асуудлыг шийдүүлээч ээ. Улс төржихөө болиоч гэж хэлмээр байна. Хуулийг хууль бусаар тайлбарлаж болохгүй гэдгийг сануулмаар байна.
“Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдахыг хориглоно” гэсэн заалт бий. Тиймээс ийм байдлаар олон нийтийг популизмд хөтөлсөн ажиллагаа явуулахгүй байхыг хүсч байна
Ээлжит бус чуулган гэдэгт дахин нэг зүйл хэлмээр байна. 27.3-т чуулж болно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүний 3/1 шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно хэмээсэн заалт бий. Чуулж болно гэдэг нь чуулж болно чуулахгүй байж ч болно гэсэн санаа байгаа юм. Үүнийг мушгиад заавал чуулах ёстой хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан.
Харин Үндсэн хуулийн Цэц 26 гишүүн биш нотлох баримтаар 22 гишүүн өгсөн байна. Энэ асуудлыг Тагнуул, Үндсэн хуулийн Цэц шалгаж байгаа учраас тус байгууллагуудын шийдвэр гаргатал иргэд улс төржсөн үйл ажиллагааны давлагаанд бүү оролцооч ээ, тэр болтол УИХ хэвийн үйл ажиллагаа явуулахыг хүлээж байгаач ээ гэж хэлмээр байна” гэв.